Бугат сумыг төвийн эрчим хүчний системд холбох ажил эхэллээ

2015 оны 04 сарын 01      0      2612

Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй сум Монголд цөөхөн үлдсэний хоёр нь Говь-Алтайнх. Аймгийн төвөөсөө алслагдсан Бугат сумыг энэ жил улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгөөр төвийн эрчим хүчний системд холбохоор болжээ. Төгрөг-Бугат чиглэлд 15 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажлын нээлт Бугат суманд өчигдөр боллоо. Цахилгаан дамжуулах шугамыг ЭХЯ, “Алтай-Улиастайн эрчим хүчний станц” ТӨХК-ийн захиалгаар ”Эрчим хүч” корпорац, “Да хот” ХХК...

Шүлхийтсэн малыг устгахаа больсноор 1.5-2 тэрбум төгрөг хэмнэжээ

2015 оны 04 сарын 01      0      2187

Ховд аймгийн Булган, Үенч суманд гуравдугаар сарын 16-наас хойш мал нэмж шүлхийтээгүй, шүлхийн халдвар зогсоод байгааг Мал эмнэлэг, үржлийн газар  (МЭҮГ) мэдээллээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл гуравдугаар сарын 20-ны байдлаар 992 өвчилсөөс 837 нь бүрэн эдгэжээ. Шүлхийтсэн малыг өмнө нь шууд устгадаг байсан юм. Энэхүү хуучин аргаасаа манай улс өнөө жилээс татгалзаж, вакцинжуулах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх зарчим баримталсан. Ингэснээр  малыг зориуд...

31 суманд 48 түймэр гараад байна

2015 оны 04 сарын 01      0      1984

Урин цаг айлчлаад ганцхан сар болж байхад манай орны 13 аймгийн 31 суманд 48 удаа ой, хээрийн түймэр гараад байна. Үүнийг өнгөрсөн оны өдийтэй харьцуулахад түймрийн тоо 28 хувиар нэмэгджээ. Дээрх түймэрт 176 мянган га талбай, айлын хоёр гэр, хашаа шатан, нэг хүн нас барж, найман хүн бэртлээ.   Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын онцгой комиссын шийдвэр, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хөвсгөл,...

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг 46 улс байгуулахаар боллоо

2015 оны 04 сарын 01      0      2856

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилгад нэгдэх хүсэлтэй улс орнуудыг бүртгэх хугацаа гуравдугаар сарын 31-нд дууслаа. БНХАУ-ын санаачилсан, шинээр байгуулах энэхүү банкны үүсгэн байгуулагч гишүүн болох хүсэлтээ нийт 46 орон ирүүлжээ. Тус банкийг байгуулахад оролцохоо мэдэгдсэн улсуудын дотор ОХУ, Герман, Австрали, БНСУ, Их Британи, Бразил, Киргизстан, Швед, Тайвань болон Зүүн хойд Ази, Ойрхи Дорнодын улсууд байна. Тэд уг банкны үндсэн бодлогыг тодорхойлоход оролцох...

Төрийн байгууллагуудаас 57 машин хураагаад байна

2015 оны 04 сарын 01      0      2621

100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг, том оврын автомашиныг хураан авч, 2007 онд Засгийн газраас гаргасан 349 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг Ерөнхий сайд энэ оны нэгдүгээр сард ТӨХ-нд өгсөн. Уг тогтоолоор бол төрийн байгууллагуудыг хот дотор том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг (100 км-т 16 литрээс их) суудлын машин хэрэглэхийг хориглосон юм. ТӨХ энэ тогтоол, шийдвэрийн дагуу ХХААЯ, Худалдан авах ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний...

Тавалдайд 56 биш 88.7 мГв хүчин чадалтай УЦС барихаар болжээ

2015 оны 03 сарын 30      1      2991

Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 40-өөд километр зайтай орших Тавалдай (Ногооннуур сумны нутаг) хэмээх хавцал дундуур урсан өнгөрөх Ховд гол дээр Турк улсын “ZТМ” компани УЦС барихаар болсон. Уг станцыг анх 56 мегаватт цахилгаан үйлдвэрлэнэ гэж тооцсон ч ТЭЗҮ хийсний дараа хүчин чадлыг нь 88.7 мегаватт болгон нэмжээ. 160 сая орчим доллараар барина гэсэн анхны тооцоо нь ч үүнийг дагаад 248 сая ам. доллар болж өссөн байна. Тус компани УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай...

Цогтцэций сумын малчид шороон замаар нүүрс тээвэрлэхийг эсэргүүцэж байна

2015 оны 03 сарын 30      0      3186

Тавантолгойгоос Гашуунсухайт руу өдөр бүр 120-180 тонны даацтай 300-500 машин шороон замаар нүүрс тээвэрлэн, газрын хөрс талхалж, тоос босгож буйг эсэргүүцэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн малчид жагсаал зохион байгуулж байна. Тэд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн машинуудын замыг хаан, шороон замаар явуулахгүй байгаа аж. Хүнд даацын машинуудын дугуйнд говийн өвс ургамал талхлагдан, агаарт байнга тоос дэгддэг болсноос Сийрст багийн 30 гаруй өрх амьдрах нутаггүй, 13000...

Мана түүж байсан 50 гаруй иргэнийг цагдаагийнхан саатуулжээ

2015 оны 03 сарын 30      0      4439

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас мана түүж байсан 50 гаруй хүнийг энэ сарын 26-нд тус аймгийн Цагдаагийн газар саатуулжээ. Тэдний дунд Улаанбаатар хот, Баянхонгор аймгийн иргэд ч байгаа гэнэ. Саатуулагдсан иргэдийн 19 мотоциклийг журамлажээ. Дэлгэрцогтоос иргэд чулуу түүгээд таван жил болж байна. Үүнийг таслан зогсоож чадахгүй байгаагаас  Улаанбаатар хот, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэд ч очин, сүүлдээ газрын хөрсийг ухаж сэндийлдэг болжээ. Олон хүн ингэж нэг дор...

Онцгой байдлын Т.Бадрал бригадын генерал цолоо авлаа

2015 оны 03 сарын 24      4      2476

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржоос бригадын генерал цолны мөрдэс, үнэмлэхээ гардан авлаа. Ерөнхийлөгч Монгол цэргийн өдрийг тохиолдуулан гурван хүнд цэргийн дээд цол хүртээсний нэг нь Т.Бадрал. Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч П.Доржсүрэн, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Эрдэнэ нар энэ сарын 18-нд Төрийн тэргүүнээс цолны мөрдэс, үнэмлэхээ авсан бол Т.Бадрал Японд болсон Гамшгийн...

Дорнодын хосууд гэрлэхдээ гэрээ байгуулдаг боллоо

2015 оны 03 сарын 22      0      3356

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр саяхан “Хамтын хариуцлагын гэрээ  байгуулах тухай” захирамж гаргажээ. Ийм захирамж гарснаар тус сумын иргэд гэрлэхдээ “Хамтын хариуцлагын гэрээ” (Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхийн гэрээ) байгуулан, нотариатаар баталгаажуулах ёстой болов. Гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, өмч хөрөнгө, харилцааны эрх тэгш байдлыг тусгасан энэ гэрээнд эхнэр, нөхрийн тус тусын өмч хөрөнгө, хамтран өмчлөх дундын эд...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй