Дарханд дугуйн зам тавина

2016 оны 04 сарын 06      0      511

Агаарын бохирдлыг багасгах, иргэдээ эко унаа хөлөглөх боломжоор хангах зорилгоор Дархан-Уул аймаг энэ жил “Дугуйн зам” төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөлд 640 сая төгрөг зарцуулахаар тус аймгийн ИТХ 2015 оны арванхоёрдугаар сарын 6-нд төсөв баталж өгсөн байна. Шинэ, хуучин Дарханыг холбосон, явган хүний 14 км зам дагуу тавих дугуйн замын хажуугаар 80 сая төгрөгөөр мод тарьж, гарц, гэрлэн дохио хийнэ. Дугуйн замын зураг төслийг гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зам...

Адуунчулууны нүүрсний уурхайд гал гарчээ

2016 оны 04 сарын 06      0      644

Дорнод аймгийн нутаг дахь Адуунчулууны нүүрсний ил уурхайд энэ сарын 1-нд гал гарчээ. Өнгөрсөн баасан гаригт ил уурхайн 710, 720, 730 дугаар мөргөцөг буюу үе давхаргад гарч эхэлсэн энэ галыг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 12 гал сөнөөгч, “Адуунчулуун” ХХК-ийн 40 ажилтан тав, зургаа хоног ажиллаж байна. Өчигдрийн байдлаар галын 70 хувийг унтраагаад байв. Энэ талаар “Гал юунаас болж гарсныг мэргэжлийн хүмүүс л тогтоох...

Поп хатагтай төрсөн өдрөөрөө симфони оркестртой тоглолт хийнэ

2016 оны 04 сарын 04      0      1757

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа төрсөн өдрийн баяраа энэ сарын 19, 20-нд фэнүүдтэйгээ хамт тэмдэглэхээр зэхэж байна. Соёлын төв өргөөнд 19.00 цагаас хийх анплагед тоглолтынхоо ихэнх дууг тэрээр Улсын филармонийн симфони оркестртой дуулах юм. Өмнө нь ганц хоёр дуугаа симфони оркестртой дуулж байсан поп хатагтай энэ удаа бүхэл бүтэн тоглолтоо сонгодог хэлбэрээр тоглох гэж байгаа нь онцлог юм. Тэрээр энэ тухайгаа “Би симфони оркестртой...

Поп хатагтай Б.Сарантуяа дуучин болсныхоо 30 жилийн ойг тоглолт хийж тэмдэглэх нь

2016 оны 04 сарын 04      0      1658

Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа тайзан дээрх амьдралынхаа 30 жилийн ойгоор тоглолт хийж, фэнүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна. Анх 16 настайдаа эстрад урлагтай амьдралаа холбон, тайзан дээр дуулж эхэлснээс хойш 30 жилтэйгээ золгож буй поп хатагтай энэ баяраа ирэх есдүгээр сарын 20-доор тэмдэглэхээр төлөвлөжээ. Б.Сарантуяа үүний өмнө энэ сарын 19, 20-нд төрсөн өдрийн анплагед тоглолт хийнэ. Соёлын төв өргөөнд болох тоглолтод нь гитарчин Д.Өлзий-Орших,...

Баруун аймгууд руу онгоцоор нисэх үнэ 40 хувиар хямдарна

2016 оны 04 сарын 04      29      8542

МИАТ, “Аэро Монголиа” компани хамтран баруун аймгууд руу нислэг хийхээр зэхэж буй. Эдгээр компани тасалбарынхаа үнийг хямдруулах, үйлчилгээгээ сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрчээ. “Аэро Монголиа” компани өөрийнхөө онгоцнуудыг Ховдод байрлуулна. Ингээд “МИАТ компанийн нэр дээр түрээсэлж буй “Боинг”-оороо зорчигчдоо Улаанбаатараас Ховдод аваачаад, “Фоккер 50” онгоцонд шилжүүлэн суулгаж, Баян-Өлгий, Завханд хүргэхээр...

Хармагаар шүүс үйлдвэрлэж эхэллээ

2016 оны 04 сарын 04      5      2762

Гэрэл зургийг Munkhbat Mongolian Photography Мазаалайн гол хоол тэжээлийн нэг болох хармагаар Монголд анх удаа өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж эхэллээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хатан жимс” цех хармаг, элсэн чихэр, цэвэршүүлсэн ус ашиглан, өтгөн шүүс үйлдвэрлэж, 500 граммаар савлан, 4000 төгрөгөөр худалдаж байна. С амин дэмээр баялаг энэ жимс цусны даралт бууруулах, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй. Сэрүүн нөхцөлд зургаан сар хадгалах боломжтой энэ бүтээгдэхүүнийг...

Баруун аймгууд руу онгоцоор нисэх үнэ 40 хувиар хямдарна

2016 оны 04 сарын 04      2      652

МИАТ, “Аэро Монголиа” компани хамтран баруун аймгууд руу нислэг хийхээр зэхэж буй. Эдгээр компани тасалбарынхаа үнийг хямдруулах, үйлчилгээгээ сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрчээ. “Аэро Монголиа” компани өөрийнхөө онгоцнуудыг Ховдод байрлуулна. Ингээд “МИАТ компанийн нэр дээр Ирландын “CIT Aerospace” компаниас түрээсэлж буй “Боинг”-оороо зорчигчдоо Улаанбаатараас Ховдод аваачаад, “Фоккер 50” онгоцонд...

Ноолуур 53 мянган төгрөгийн үнэтэй байна

2016 оны 04 сарын 01      0      718

Жил бүрийн хавар зүүн аймгийн малчид хамгийн түрүүнд ямаагаа самнадаг. Сүхбаатар аймгийн түүхий эдийн зах дээр уржигдар 55 мянган төгрөгийн ханштай байсан нэг кг ноолуур өчигдөр 53 мянган төгрөг болжээ. Тэгвэл ноднин ноолуур анх гарах үед үнэ нь 70 мянган төгрөг байсан юм. Энэ аймгийн ноолуурын ханш чанараа дагаад бусад газрынхыг бодвол харьцангуй өндөр байдаг онцлогтой, тэгээд ч түрүүлж самнадаг тул үнэ унаагүй байхад нь тушааж чаддаг аж. Б.БАЙГАЛ

Электрон тоолуурын цагийг өнөөдөр урагшлуулна

2016 оны 04 сарын 01      0      664

Улс даяар цаг урагшлуулсантай холбогдуулан, Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн цахилгаан тоолуурыг өнөөдөр зуны цагийн хуваарьт шилжүүлнэ. Ингэснээр цахилгаан тоолууртай айлууд 22.00-07.00, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд 23.00-07.00 цагийн хооронд хямд цахилгаан хэрэглэнэ гэсэн үг. Цаг урагшлуулах, ухраах бүрт өдөр, шөнийн ялгавартай электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээг тооцох тарифын цагийг ийн өөрчилж байх аж.  Х.ЭРХЭМ

5.5 сая ам.доллароор 43 автобус авна

2016 оны 03 сарын 31      6      654

AСЕМ-д зориулан манай улс БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр “Хьюндай” компаниас 50 автобус авах гэж буй. Ингэхдээ “Хьюндай”-гийн үйлдвэрээс нь шууд нийлүүлэхээр болжээ. Гэхдээ “Эксим” банкнаас зээлж буй 5.5 сая ам.доллароор 50 биш, 43 автобус авахаар байгаа гэнэ. “Улс болон хот хоорондын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд авах эдгээр автобусыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирнэ. Хадгалж хамгаалах,...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй