Сарны бүтэн хиртэлт Баян-Өлгийд ингэж харагджээ

2015 оны 04 сарын 07      0      2721

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар цасан шуургатай байснаас бямба гаригт (энэ сарын 4-ны орой) болсон сар хиртэлтийг монголчууд харж чадаагүй. Тэгвэл байгалийн энэ ховор сонин үзэгдлийг ажиглах завшаан Баян-Өлгий аймгийнханд олджээ. Сар 20.18 цагт хиртэж эхлээд 22.44 цагт дэлхийн сүүдрээс гарсан байна. Энэ удаагийн сарны бүтэн хиртэлт Төв Ази, Австрали, Хойд болон Өмнөд Америкт илүү тод харагдсан юм. Сар хиртэлт гэдэг нь нар, дэлхий, сар гурав нэг шугаманд давхцах үед...

Ховдод шар өнгөтэй цас орсон гэв үү

2015 оны 04 сарын 07      0      2803

Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд энэ сарын 3-нд шар өнгөтэй цас оржээ. Улаандаваа тойрч, нийт 100 км орчим радиус газарт орой нь цагаан цас орж байсан ч өглөө босоод харахад шар өнгөтэй байсан тухай хүмүүс хачирхан ярьж байна. Хөлийн шагайгаар татаж байсан цасыг гараар самардаж үзэхэд дор нь жирийн цагаан цас байсан гэнэ. Энэ нутгийн хөгшчүүд “1945 оны мичин жилд ийм өнгөтэй цас орсон. Ирэх мичин жилийг угтан шар цас орсон нь учиртай” гэцгээж буй аж. Нэрээ хэлэхийг...

16 АЙЛ УСАНД АВТЖЭЭ

2015 оны 04 сарын 06      0      2532

Нийслэлийн Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газрын судалгаагаар Улаанбаатар хотод нийт 2369 айл үерийн аюултай бүсэд суурьшиж байгаа аж. Тэдний 467 нь Сонгинохайрхан, 755 нь Баянзүрх дүүрэгт байна. Шар усны үерт өртөх эрсдэл өндөртэй эдгээр айлын 65.4 хувь нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XXI хорооны 16 айл усны ундарга дээр зөвшөөрөлгүй буусны улмаас усанд автжээ. Дээрх байгууллагуудаас томилогдсон ажлын хэсэг энэ асуудлыг хэлэлцээд...

М.Бадамсүрэн Дорнодын Засаг дарга болох уу

2015 оны 04 сарын 06      0      2699

Дорнод аймгийн ИТХ хууль бус томилгоо хийсэн, төрийн өмчийн газрыг хувийн компанид шилжүүлсэн, Байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн зарцуулсан гэсэн үндэслэлээр аймгийнхаа Засаг дарга С.Ганбатыг огцруулсан. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Дорнод аймгийн ИТХ-д долоо хоногийн өмнө албан тоот илгээсэн аж.  “Улс орны өмнө тулгараад байгаа эдийн засгийн хямралыг даван туулах ажлыг төр, засгийн бүх түвшинд хамтран, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул Засаг захиргаа, нутаг...

Э.БАТ-ҮҮЛ: ЗАРИМ ХҮНИЙ ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА

2015 оны 04 сарын 03      3      4084

Өнгөрсөн амралтын өдөр Бурхан халдун ууланд мөргөхөөр явж байсан өвөрмонголчуудтай “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуус таарч, тэдэнд эр бяраа гайхуулан, өмнөө сөгдүүлсэн зургийг нь фэйсбүүк, твиттерээр цацсанаас болж цахим ертөнцөд багагүй хэл ам дагуулсан. Тэгвэл өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Монгол дахь өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар болон удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, уучлал гуйлаа. “Бурхан...

Дуут нуур “дуулжээ”

2015 оны 04 сарын 02      0      6574

Дуут нуурыг дуулдаг гэлцдэг Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг гэсэн үгтэй дуу бий. Олны яриа ортой болж, Дуут нуур үнэхээр “дуулжээ”. Энэ сарын 1-нд Ховд аймгийн Дуут сумын нутаг дахь Дуут нуурын эрэг орчмоос газрын гүнээс ус оргилон гарч, байгалийн ховор сонин үзэгдэл болсон байна. Нуурын эргэн тойрны газраас ус өдөржин олгойдож, яг л усан оргилуур шиг харагдаж байсан тухай хүмүүс ярьж байна. Дуут нуур дуулж байгаагийн илрэл болсон ус 2-3 метр орчим өндөрт оргилж байсан гэнэ....

Авто худалдааны цогцолборт газар авсан компани 310 сая төгрөгөө төлжээ

2015 оны 04 сарын 02      0      4163

Өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож, ялагчаар тодорсон “Сэкуд” ХХК 310 сая төгрөгөө бүрэн төлжээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/223 дугаар захирамж гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороон дахь Авто худалдааны цогцолборын 0.6 га газрыг “Сэкуд” компанид 20 жилийн хугацаатай эзэмшүүллээ. Тус компани Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний 2Б...

Тэргэнцэртэй иргэдэд зориулсан, өргөдөг шаттай машин бэлэглэв

2015 оны 04 сарын 02      0      4209

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эрхийг нь эдлүүлэх зорилготой “Эрхийг бодит болгоё” Инчоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан. Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан энэ стратегийг хэрэгжүүлэх чиглэлээр өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд хамтран ажиллах Санамж бичиг солилцлоо. Энэ үеэр мөн Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй...

Явуулын хөдөлмөрийн бирж Багахангайд ажиллалаа

2015 оны 04 сарын 02      0      4277

Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн Явуулын хөдөлмөрийн бирж өчигдөр нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. 4000 хүн амтай энэ дүүргийн 500-гаад иргэн ажил хайгч гэсэн бүртгэлтэй байдаг аж. Хөдөлмөрийн өдөрлөгт оролцсон иргэдийн олонх нь бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй явдгаа илэрхийлсэн байна. Тэд Улаанбаатарт ирж ажиллах хүсэлтэй тэнд амьдрах байр сууц байхгүй, хөлсөлье гэхээр төлбөрийг нь хүчрэхгүй” хэмээн ярьжээ. Явуулын бирж өнөөдөр Багануур дүүрэгт...

Мөнгөн ус илэрчээ

2015 оны 04 сарын 01      0      2499

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн долдугаар байранд мөнгөн ус илэрсэн тухай дуудлага гуравдугаар сарын 31-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Онцгой байдлынхныг очиход нэг айлын ариун цэврийн өрөөнд хоёр  грамм мөнгөн ус байсан тул цуглуулан авч аюулгүй болгосон байна. Яагаад айлаас химийн хорт бодис илэрснийг тогтоохоор тус аймгийн Цагдаагийн газар ажиллаж буй аж. 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй