Түймрийн голомт руу ажлын хэсэг илгээв

2015 оны 04 сарын 16      0      3230

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх өчигдөр тушаал гарган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн учруулсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд туслах, дээрх аймгуудын Онцгой комисст заавар зөвлөмж өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэхээр ажлын хэсэг байгууллаа. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэгт  ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын мэргэжилтнүүдийг оруулжээ. Тэд өчигдөр орой зүүн...

Даян нуурын монгол хадран бөөнөөрөө үхжээ

2015 оны 04 сарын 16      0      5261

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаар урсдаг Дэлгэрмөрөн тасарч, олон тооны загас жараахай үхсэн тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуурын усан хоолойд монгол хадран загас бөөнөөрөө  хорогдсон тухай таагүй мэдээ “Өнөөдөр”-т ирлээ. Тус аймгийн Онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд газар дээр нь очиж үзээд үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн загаснаас авч, шинжилгээнд өгчээ. Шинжилгээний хариуг яаралтай гаргаж, олон...

“Мэнд-Амар” худалдааны төвд гал гарчээ

2015 оны 04 сарын 16      0      2921

Орхон аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Мэнд-Амар” худалдааны төвд энэ сарын 14-ний орой гал гарч, зургаан лангуу юу ч үгүй шатжээ. Тус худалдааны төв 19.00 цагт хаадаг аж. Тэр өдөр хаагаад 10 минут хэртэй болсны дараа галын дохиолол нь дуугарчээ. Худалдааны төвийг хамгаалдаг “Бамбай” харуул хамгаалалтын газрын ажилтнууд тэр даруй онцгой байдлынханд мэдэгдсэн гэнэ. Харин гал сөнөөгчид 19.40 цагт ирсэн гэж түрээслэгчид ярьж байна. “Мэнд-Амар” 100 гаруй...

Хурдан мориноос унасан хүү одоо болтол эмнэлгээс гараагүй байна

2015 оны 04 сарын 16      0      3050

Цагаан сарын дараахан хоёрдугаар сарын 28-нд болсон, “Дүнжингарав 2015” хурдан морьдын уралдааны үеэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сурагч, 13 настай Б хүү мориноос унаж гэмтэл авсан аж. Хүүгийн эгэм, шуу хугарч, мөр нь хагас мултран, тархиндаа гэмтэл авчээ. Тэрээр аймгийн төвдөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд сар гаруй болж байгаа аж. Уяач О нь хүүгийн эцэг эхээс зөвшөөрөл авч, морио унуулсан юм байна. Гэсэн ч эмчилгээний зардал өгөөгүй гэнэ.  Тиймээс хүүгийн ээж аймгийнхаа...

10 саяар авсан улаан хальст сармисны үрээ ногоочдод тарааж өгнө

2015 оны 04 сарын 09      1      6097

Завханы 10 аж ахуйн нэгж, иргэн “Улаан хальст сармис” дэд хөтөлбөрийн хүрээнд ноднин 2.2 га талбайд ийм сармис тарьж, 5.5 тн ургац хураан авчээ. Тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар өнгөрсөн жил улаан хальст сармис тарьсан ногоочидтой үрийн сармис нийлүүлэх гэрээ байгуулж, Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгөөр 200 кг сармисны үр худалдан авч, нөөцөлсөн аж. Уг үрийг энэ хавар өрхийн тариалан эрхлэгчдэд 5-10 кг-аар өгөх юм байна. Ингэхдээ эргэн төлөх нөхцөлтэйгээр, үр...

Хөвсгөлийн 11 ахмад дайчинд ялалтын ойн медаль гардуулав

2015 оны 04 сарын 09      0      3008

ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын 350 ахмад дайчныг “ 1941-1945 оны  Аугаа эх орны дайны ялалтын 70 жил” ойн медалиар шагнаж буй. Орхон аймагт суугаа ОХУ-ын ерөнхий консул Рыгзын Ракшаев Хөвсгөл аймагт амьдарч байгаа 11 ахмад дайчинд ойн медаль гардуулан өгч, “Миний аав олон дайнд оролцож явсан хүн. Магадгүй та нартай мөр зэрэгцэн тулалдаж явсан байх. Та бүхэн сайхан, дотно харагдаж байна. Ахмадууд та нараараа бахархаж...

Зүүн Хойд Азийн Залуучуудын симпиозиум Монголд болно

2015 оны 04 сарын 08      0      3024

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй  Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганы хүрээнд Зүүн Хойд Азийн Залуучуудынсимпиозиумыг тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болжээ.МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат 2014 оны 12-р сард Албани Улсын Тирана хотноо хуралдсан Дэлхийн Залуучуудын Ассемблейн 16-р чуулганы үеэр 2014-2018 оны хугацаанд Азийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллахаар...

Цонхоороо хог шидсэн хүмүүсийн зургийг цахим хуудсанд байрлуулж эхлэв

2015 оны 04 сарын 07      5      4854

Орхон аймаг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн “Амьд камер” аян зарлажээ. Хот тохижуулах газраас зарласан энэ аяны зорилго нь иргэдийг гудамжинд хог хаядаггүй, бие засдаггүй болгож, хотын соёлд сургах юм. Хогоо хогийн сав, хогийн цэгт хаяагүй, машин, албан тасалгаа, гэрийнхээ цонхоор хог шидэж байгаа хүмүүсийн зургийг гэрэл зургийн хальсанд буулган, баримтжуулж авсан иргэдээс зургийг нь худалдан авч, олон нийтийн цахим хуудсанд байрлуулж эхэлжээ.  

Илүүдэл жингээ хасах уралдаан зарлажээ

2015 оны 04 сарын 07      0      3035

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран, аймгийнхаа иргэдийн дунд “Бүх нийтээрээ илүүдэл жингээ хасаж, эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвт 15 хоногийн уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчдыг албан ёсоор бүртгэн, эрүүл, зөв аргаар хамгийн их жин хассан 10 иргэн, ажиллагсдаа сайн зохион байгуулж оролцуулсан гурван байгууллагыг шалгаруулж, урамшуулна. Энэ сарын 1-15-нд үргэлжлэх эл арга хэмжээ иргэдийг амралт, чөлөөт цагаа зөв, үр дүнтэй өнгөрүүлж...

“Бүтээн байгуулалт 2015” хөдөлмөрийн яармаг болно

2015 оны 04 сарын 07      0      3507

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ШУТИС, Монголын барилгачин залуучуудын холбоо, Авто замчин залуучуудын холбоотой хамтран энэ сарын 10-нд “Бүтээн байгуулалт 2015” хөдөлмөрийн яармаг зохион байгуулна. Монголын залуучуудын холбооноос дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан, зохион байгуулж буй энэ арга хэмжээний гол зорилго нь бүтээн байгуулалтад ажиллах хүчийг гадаадаас авахын оронд монгол залуучуудаа авч ажиллуулах, оюутнуудыг зуны амралтаар нь...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй