Нийслэлийн удирдлагууд “ухаалаг” автобустай танилцав

2015 оны 04 сарын 23      0      3011

Монгол , БНСУ-ын хамтарсан “Улаанбаатар с март к арт” ХХК “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ий н хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явдаг  том оврын автобуснуудыг ухаалаг болгож байгаа. Хотод ц ахим карт худалдах, цэнэглэх 450 цэг байгуулна. Зорчигчид нэг л удаа карт худалдан ав аад , 1000-100 .000 төгрөг өөр цэнэглэ н ашиглах юм. Иргэд...

НҮҮРЛЭСЭН ГАМШИГТАЙ НҮҮРЭЛДЭЖ СУРАХГҮЙ ЮМ УУ

2015 оны 04 сарын 23      0      4475

Гамшиг гэхээр гадаад мэдээгээр гардаг зүйл гэж ойлгодог хүн бидний дунд олон. Тэгвэл Монголын Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт гарч буй түймрийн тухай гадаадын мэдээллийн агентлагууд дэлхийд цацаж байна. Сүхбаатар аймагт өчигдөр 17 градус дулаан, 14 метр секунд салхитай өнжлөө. Үүн дээр түймрийн гал халуу төөнөж, гамшигт хамаг байдгаа алдсан иргэдийн цусны халуун нэмэгдээд зүүн аймгуудад аагим халуу шатаж байна. Монгол дэлхийн анхаарлыг татах халуун цэг болов. Сүхбаатар аймгийн Түмэнцогт...

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ДАХИН ТӨЛӨВЛӨХӨД ХҮРЭХ ВИЙ

2015 оны 04 сарын 22      1      2223

“Дүүгийнхийг энд байхад бид зун очиж чаддаггүй байлаа. Зуун айлын энэ хавь битүү намаг учраас жаахан л бороо орвол шалбааг болчихдог, айлуудын хамаг л бохир нь гудамжаар халиад маш заваан байсан. Тэгэхэд бид тоглоом шоглоомоор дүүгээ Шрек гэдэг байсан юм. 2009 онд тэднийх нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлсэн хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу хашаа байшингаа газартай нь байраар солиод X хороолол руу нүүсэн. Харин манайх Дэнжийн мянгадаа үлдсэн” хэмээн Батаа дурамжхан дуугарав. Ногоон...

Хэрлэнбарс хотын суваргыг 3D-гээр баримтжуулж авчээ Б.БАЙГАЛ

2015 оны 04 сарын 20      0      2212

Кидан гүрний үеэс Монголд үлдсэн түүхэн дурсгал болох Хэрлэнбарс хотын суваргыг сэргээн засахаар Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хамтран ажиллаж байна. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт, Хэрлэн голын эрэг дээр байдаг уг суваргын зургийг 3D хэмжээсээр баримтжуулан авч, аль хэсэгтээ хэр зэрэг эвдэрч гэмтсэнийг тэмдэглэж дуусчээ. Энэ суваргыг хөх тоосгоор барьсан тул адилхан технологитой тоосго хийн, сэргээн засахаар төлөвлөж буй аж. Эл суваргыг хоёр жилийн дотор сэргээн...

“Залуу хүн” цувралын найм дахь зочин Ц.Хулан

2015 оны 04 сарын 20      0      2052

МЗХ-ноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын найм дахь зочноор “Кинг кидс” англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хуланг урьжээ. 1998 онд МҮОНТ-ээр багачуудад англи хэл зааж байсан тэрээр “Дэлхийн хэл-англи хэл” сэдвээр илтгэл тавих юм байна. Лекц  баасан гаригийн 17.37 цагаас МЗХ-ны “Залуус” танхимд эхэлнэ. 

Дарханыг хот болгох эсэхийг иргэдээс асууна

2015 оны 04 сарын 20      1      2283

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын тэргүүлэгчид Дархан хотын эрх зүйг эргэж сэргээх эсэх талаар иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах журам батлав. Үүний дагуу таван хүнтэй ажлын хэсэг байгуулан, ирэх тавдугаар сарын 15-18-нд аймгийнхаа бүх иргэдээс санал авахаар тогтлоо. Тус аймгийн төвийг буцаагаад улсын зэрэглэлтэй хот болгох талаар Дархан сумаас судалгаа хийгээд дуусчээ. Үүн дээр иргэдийн саналыг нэгтгэн, холбогдох байгууллагад уламжлахаар шийдвэрлэжээ. 

Улаанбаатар-Дарханы замд осол их гардаг есөн цэг байна

2015 оны 04 сарын 20      1      2178

Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 дугаартай улсын чанартай авто замд осол их гардаг. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнийг судлаад осол хамгийн их гардаг хэсэг 52-161 дэх км-т байгааг тогтоожээ. Энд жолооч нарт аюултай есөн цэг байгаа аж. Ослоос сэргийлэхийн тулд нэн даруй ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа тухай саналаа МХЕГ-аас Зам, тээврийн яаманд хүргүүлсэн байна.  -52 дахь км-т 2013 онд зам, тээврийн 30 осол гарчээ. Энэ замын уруудах хэсэгт хурд хэтрүүлэх, халтиргаа...

Гянтболд олборлож байсан нинжа нарыг тараажээ

2015 оны 04 сарын 20      0      3149

Ховд аймгийн Үенч сумын Нүцгэний оцог хад гэдэг газраас гар аргаар гянтболд олборлож байсан 300 гаруй хүнийг тус аймгийн Цагдаагийн газар, Үенч сум дахь Тагнуулын тасаг хамтран тараажээ. Нинжа нар 35 камфересор, гинжит трактор гурав, 60-аад машин, мотоцикль ашиглан гянтболд олборлож байсан аж. Тэд 50 гэр, овоохой барьсан байснаас гадна гурван гуанз ажиллаж байсан гэнэ. Гар аргаар гянтболд олборлохыг таслан зогсоох тухай аймгийн Засаг даргын захирамжийг иргэдэд танилцуулж, сайн...

Цурамнаас түймэр алдагдан, зам ангийн найман машиныг шатаажээ

2015 оны 04 сарын 17      0      5442

Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд “айлчилсан” түймрийг өчигдөр өглөө цурманд оруулсан ч хүчтэй салхины улмаас Баянцагаан, Булан гэдэг газарт цурамнаас түймэр алдагдан, Мөнххаан сумын зүүн талаар асч байгаа аж. Түүнийг унтраахаар Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид, цагдаа, цэргийн алба хаагчид, иргэд нийлсэн 600 гаруй хүн ажиллаж байна. Баянцагаан, Буланд Түмэнцогтын олон малчин...

Хэнтий, Дорнодод малын гоц халдварт өвчин гарлаа

2015 оны 04 сарын 16      0      3071

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг Мойлт гэдэг газарт хаваржиж буй малчин М-ийн суурьт малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарчээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хийсэн шинжилгээний хариу энэ сарын 10-нд гарч, сумын малын эмчийн оношийг баталсан байна. Үүнтэй холбогдуулан, Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Овоо сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв. Олон улсын хорио цээрт, гоц халдварт энэ өвчин Дорнод аймгийн...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй