Хорооллоос холдож, хотхоноор дүүрсэн хот

2015 оны 04 сарын 27      0      1528

Балдорж сангийн долоо дахь удаагийн хоёр дахь давааны шалгаруулалт: Шилдэг 13-т орсон нийтлэл Шинэ жил өнгөрлөө. Монголчууд энэ баяраар найз нөхөд, ах дүүгийндээ зочлох нь улам олшроод янз нь Цагаан сар болгох дэг ээ. Сарын дараа Цагаан сар болно. Тэр үед ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө. Улаанбаатарын гоё чамин, гадаад нэртэй байшингуудыг олох гэж үгээ барах жолооч тэр цагт улам ч олшрох биз. “... таун хаана байдаг юм бэ, ... хотхонд яаж хүрэх вэ” хэмээн...

Ерөнхийлөгч Баян-Уул, Халхголд гал түймэртэй тэмцэх анги байгуулах санал тавина

2015 оны 04 сарын 26      0      2141

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн аймгуудад ажиллахдаа Дорнод аймгийн Баян-Уул суманд очиж, түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатарт гарсан түймрээс хамгийн их хохирол  амссан нь Баян-Уул сум. Түймрийн хар утаанд 10 гаруй хонож байгаа энэ суманд Монгол Улсын Ерөнхийлөгч очиж, гамшгийн голомттой биелэн танилцсанд ард иргэд талархаж байгаа аж.   Уг түймрийг онцгой байдал, Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, нутгийн ард иргэд нийлсэн...

Дугуйчид Туулыг “ариусгана”

2015 оны 04 сарын 23      0      3012

МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб “Хатан Туул голоо хайрлан, хамгаалъя”  аян өрнүүлээд гурван жил болж байна. Аяныхаа хүрээнд дугуйчин залуус ирэх ням гаригт буюу энэ сарын 26-нд Туул голын эрэг орчмыг цэвэрлэхээр болжээ. Энэ гэгээн үйлст нэгдэхийг хүссэн залуусыг  https://www.facebook.com/events/932322713485817/ эвент хаягаар бүртгэх юм байна. 

“Залаажинст-Эдрэн” гэдэг үүлдэр бий боллоо

2015 оны 04 сарын 23      0      3184

Нарийн тансаг ноолуурт “Залаажинстийн цагаан” омгийн ямааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлөөс тусгай үүлдэр хэмээн хүлээн зөвшөөрч, баталсан байна. Ингэхдээ Баян-өндөр сумын Эдрэнгийн багийн ямааг хамруулсан учир тус сумаас ирүүлсэн саналыг үндэслэн үүлдрийн нэрийг "Залаажинст-Эдрэн" хэмээн тогтжээ. Энэ омгийн ямаа чийрэг, галбирын хувьд согоггүй, ямар ч толбогүй цагаан зүстэй, хөл мөч, эвэр туруу сайн хөгжсөн, голдуу дунд зэргийн хэмжээний наран, гэдэргээ хэлбэрийн...

Агуулахаа тоглоомын өрөө болгон тохижуулжээ

2015 оны 04 сарын 23      0      4140

Дархан-Уул аймгийн Дархан сумын IV цэцэрлэг тоглоомын тусгай өрөөтэй болжээ. Гадаадын хөгжингүй орнуудын цэцэрлэгүүд шиг тоглоомын тусдаа өрөөтэй болохын тулд тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, багш ажилчид өөрсдийн хэрэглэсэн ундаа, усны сав, лаазаа бүтэн жил цуглуулан тушааж, мөнгө хуримтлуулсан аж. Тэдний цуглуулсан мөнгө дөрвөн сая гаруй төгрөг болжээ. Агуулах байсан өрөөг “Аз жаргалын өргөө” болгоход нийтдээ найман сая төгрөг зарцуулсан байна. Энэ өрөөнд тус цэцэрлэгийн...

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүмүүст 27.2 тэрбум төгрөг олгожээ

2015 оны 04 сарын 23      0      3493

Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн жил үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон 5425 хүнд 27.2 тэрбум төгрөг олгожээ. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд тус сангаас 164.2 сая, нөхөн сэргээх зардалд 822.3 сая төгрөг зарцуулсан ч үр дүн гэхээр зүйл харагдаагүй гэнэ. Дээрх хүмүүсийн 75 хувь нь 10-аас дээш жил тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа нь нөхөн сэргээх ажил хангалтгүй, үр дүн муутай байгааг гэрчилнэ. Бүтээн байгуулалт нэмэгдэж,...

Ялалтын буухиаг Хүндэтгэлийн ууланд хүргэнэ

2015 оны 04 сарын 23      0      3092

Эх орны дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан “Ялалтын буухиа 2015” арга хэмжээ ОХУ-ын Мурманск, баатар хот Брест цайзаас энэ оны хоёрдугаар сарын 2-нд эхэлсэн юм. Энэ арга хэмжээний хүрээнд “Победа-70” гэсэн бичигтэй цомыг энэ хоёр хотоос нэгэн зэрэг өөд өөдөөс нь буухиалан хөдөлсөн агаад есөн улсын нутаг дэвсгэр дээгүүр 60.000 км зам туулж, ОХУ-ын хилчдийн өдөр тохиодог тавдугаар сарын 28-нд Хүндэтгэлийн ууланд “уулзуулах” юм. Манай улсын зүүн...

Ц.Мөнхбаярыг уучлахыг хүсэн, Ерөнхийлөгчид ханджээ

2015 оны 04 сарын 23      0      3246

Монгол Улсын Ерөнхийлөгчид Дундговь аймгийн ИТХ хандан, нутгийнх нь иргэн Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэхийг хүсчээ. Ц.Мөнхбаяр тус аймгийн Сайхан-Овоо сумын уугуул агаад сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж байсан аж. Түүний өмнөөс уучлал хүссэн өргөдлийг аймгийн ИТХ-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээх хэрэгтэй гэсэн саналыг Дундговийн иргэд ИТХ-даа удаа дараа ирүүлсэн юм байна. “Ашигт малтмал олборлогчдын буруугаас болоод татарсан Онги голыг хамгаалах хөдөлгөөн өрнүүлснээр голын эхийг...

Ерөнхийлөгч түймрийн голомт руу явлаа

2015 оны 04 сарын 23      2      3176

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нар өчигдөр өглөө Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахаар мордлоо. Тэд энэ долоо хоногийг дуустал зүүн гурван аймагт ажиллаж, гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн баг Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзаад Дорнод аймгийн Баян-Уул суманд асаж буй түймрийн голомт руу явсан байлаа. Энэ сарын 19-нд Дорнод аймгийн Дашбалбар сум дахь хилийн...

Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрийн тал нь шатжээ

2015 оны 04 сарын 23      0      2860

Манай улсын хилийг энэ сарын 18-20-ны өдөр даван ОХУ-аас орж ирсэн түймэр Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрийг хуйхалж байна. Тус сумын I, II, IV, V багийн 111.000 га талбай шатаж, байгаль экологид 423 сая 687 мянган төгрөгийн хохирол учирсан, хоёр айлын гэр, 14 айлын хашаа саравч, нэг айлын зуны амбаар, 453 толгой мал шатсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ гамшиг тус суманд 536 сая 368 мянган төгрөгийн хохирол учруулаад байна. Цагаан-Овоо 650.200...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй