Баянхонгор уулыг улсын тусгай хамгаалалтад оруулах санал гаргажээ

2015 оны 05 сарын 21      0      1981

Баянхонгорын Галуут сумын нутаг дахь Баянхонгор хайрхныг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад оруулахаар тус аймгийн ИТХ санал хүсэлтээ Засгийн газарт уламжилжээ. Үүнийг орон нутгийн иргэд талархан дэмжиж байгаа аж. 2346.6 га талбайтай энэ хайрхныг 2009 онд аймгийн тахилгатай уул болгосон байна. 1943-1961 онд Баянхонгор аймгийн төв суурьшин, аймгаа эл уулын нэрээр нэрлэсэн түүхтэй. Эртнээс шүтэж ирсэн энэ уул эгц цавчим хадтай,  орой, бэлээрээ булш...

Ц.Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалинг Т.Энхбат, Б.Энхцэцэг нар авлаа

2015 оны 05 сарын 20      0      1956

“Өнөөдөр” сонины сэтгүүлчид 2011 оны есдүгээр сараас эхлэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалин авч эхэлсэн юм. Тухайн сардаа хамгийн шилдэг бүтээл туурвисан нэг сэтгүүлчид эл цалинг олгодог зарчимтай. Хийсэн ажлынхаа хөлсөн дээр нэмэлт урамшуулал хэлбэрээр хүртдэг энэхүү цалинг авахын тулд “Өнөөдөр” сонины сэтгүүлчдийн дунд яггүй хэрнээ цагаан өрсөлдөөн өрнөдөг юм. Өнгөрөгч сард хэн хамгийн шилдэг...

Д.Оюунболд агсны нэрэмжит төгөл байгуулав

2015 оны 05 сарын 20      0      1811

Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-80” XXII олимпийн хүрэл медальт, чөлөөт бөхийн тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит төгөл Сэлэнгэд бий боллоо. Сэлэнгэ аймгийн “Барселон” олимпийн зөвлөлөөс санаачлан, түүний төрсөн нутаг Алтанбулаг сум дахь музейн хашаанд байгуулсан эл төгөлд Д.Оюунболд агсны гэр бүл, эгч, дүүс, Тужийн нарсны хамгаалалтын газар хамтран, дөрвөн төрлийн 700 гаруй мод тарив. 

Бурхан халдуныг 27-нд тахина

2015 оны 05 сарын 20      0      1864

Бурхан халдун уулыг энэ сарын 27-нд тахихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар шийдвэрлэсэн байна. Тахилгыг зургадугаар сарын эхний хагаст хийхээр орон нутгаас санал гаргасан аж. Тахилгыг уламжлал ёсоор Бурхан халдун уулын бараа харагдах газраас хийнэ. Бурхан халдуныг 1995 оноос эхлэн орчин үеийн ёс заншлаар тахиж ирсэн юм.  

Эхчүүдэд эрчүүд санаа тавив

2015 оны 05 сарын 20      0      1756

Дундговь аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын болон Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчний ангийн албан хаагчид эхчүүдийн төлөө хүмүүнлэгийн үйлс өрнүүлж байна. Тэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн орыг шинэчилж өгөхөөр мөнгө хуримтлуулж эхэлжээ. 25 ортой уг тасгийг өнгөрсөн жил аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламжаар тохижуулж, угтах, үдэх өрөөтэй болсон ч орыг нь сольж чадаагүй аж. Төмөр орнуудынх нь пүрш сунаж, дөнгөж амаржсан эх, өлгийтэй нярай хэвтэж амрах аргагүй болжээ....

Замын-Үүдийн 193 хүүхэд цэцэрлэгтэй боллоо

2015 оны 05 сарын 17      0      1905

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд саяхан 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, III цэцэрлэг ашиглалтад оржээ. Улсын төсвийн 760 орчим сая төгрөгөөр гурван жилийн хугацаанд барьсан уг цэцэрлэгт одоо 193 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Тус суманд 2-5 настай 600 орчим хүүхэд бий. Тэдний 40 хувь нь цэцэрлэгтэй болсон нь энэ. Шавийг нь тавиад удаагүй байгаа IV цэцэрлэгийг барьчихвал цэцэрлэгийн хангамж нэлээд сайжрах юм байна.  

Дэлгэрэх сумынхан 267 бог цуглуулжээ

2015 оны 05 сарын 17      0      1866

Зүүн аймгуудад дэгдсэн түймэрт өртөж хохирсон малчдад туслахаар Дорноговь аймгийн Улаан загалмайн хорооноос хүмүүнлэгийн аян өрнүүлж байна. Аяны хүрээнд сум бүрт хандив тусламж цуглуулах ажил зохион байгуулж байгаа аж. Дэлгэрэх сум дахь Улаан загалмайн салбарынхан 267 бог мал цуглуулж, Сүхбаатар аймгийн зарим сумын малчдад хүлээлгэн өгчээ. Үүнээс гадна Дэлгэрэх, Айраг, Даланжаргалан зэрэг сумын төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хүмүүнлэгийн үйлст хандивлав. Улаан...

Мөнгөн усаар алт бариулсан хүнийг яллав

2015 оны 05 сарын 15      0      2624

Мөнгөн ус ашиглан, алт олборлосон хэргийг Баянхонгор аймгийн шүүх хэлэлцэн шийдвэрлэв. Тус аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутагт иргэн С.Г нь 2012 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2013 оны тавдугаар сарын 1 хүртэл, Баян-Овоо сумын II багт байрлалтай Хүдэр баяжуулах цехэд 2013 оны дөрөвдүгээр сарын 10-21-ны хооронд зөвшөөрөлгүйгээр мөнгөн ус ашиглан, алт бариулж байжээ. Тэрбээр химийн хорт бодис ашигласнаар байгаль орчинд 8.152.780 төгрөгийн хохирол учруулсан байна. Түүний энэ...

Арвайхээрийн 14 мянган иргэнийг “нүүлгэн шилжүүлэв”

2015 оны 05 сарын 06      0      1971

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймагт энэ сарын 6-8-нд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал тогтоон, Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт хийж байна. Газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог, хүн, малын халдварт өвчин их гардаг, тарваган тахлын байгалийн  голомттой, хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг энэ нутагт дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүмүүс олноороо суурьшиж байгаагаас сүүлийн үед аюул, ослын тоо, давтамж ихсэх...

Сэлэнгийн оюутнууд Төрийн ордонд “тухална”

2015 оны 05 сарын 06      0      1606

Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооны санаачилгаар Сэлэнгэ аймгийн оюутнууд анх удаа чуулах гэж байна. Энэ сарын 10-нд Төрийн ордны их танхимд ”тухлах” оюутнуудад Харвардь, Токио, Иелийн их сургууль төгссөн шилдэг залуучууд илтгэл тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийх юм. Үүнээс гадна орон нутагт эзнээ хүлээж буй ажлын байрны мэдээллийг төгсөгчдөд танилцуулна. Тус аймгаас сонгогдсон, Сэлэнгээр овоглодог төрийн түшээд, салбартаа манлайлж буй залуус, 17 сумын...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй