“Цагаан алт” боловсруулж эхэллээ

2015 оны 06 сарын 03      0      1625

Дундговь аймаг “Цагаан алт” төслөө сэргээж, 11 суманд ноос боловсруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх 13 бүлэг байгуулаад байна. Бүлэг бүрт ноос угаагч, сэмлэгч, оёдлын машин зэрэг 1.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, гишүүдийг нь сургалтад хамруулан, үйлдвэрлэлээ тогтвортой явуулах гэрээ байгуулсан аж. Тэд ноос авах эргэлтийн хөрөнгөө өөрсдөө гаргаж, үйлдвэрлэлээ эхлүүлэх үүрэгтэй. Тогтвортой сайн ажилласан бүлэгт гар ажиллагаа хөнгөвчилсөн тоног төхөөрөмж өгөх...

ГЭР ХОРООЛЛЫН ЭКО ЗАГВАР АЙЛЫГ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА

2015 оны 05 сарын 27      1      6145

“Зориг” сангийн “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрт оролцогчид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Энхтайвангийн гэр, хашааг эко загвар айл болгон тохижуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэр хороололд амьдардаг өрх хог хаягдал ашиглан, хямд өртгөөр хашаа, байшингаа хэрхэн эко болгон тохижуулж болохыг сурталчлах зорилгоор тэд уг төслийг хэрэгжүүлсэн юм. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн “Гэр хороололд эко шийдэл бүхий жишиг айлыг бий болгох...

Улаанбаатарын гудамжийг гоодохын тулд ТУЖИЙН НАРСЫГ ТАЙРНА

2015 оны 05 сарын 26      1      2651

Уулнаас баахан ургаа мод булгалан авчирч, Улаанбаатарын гудамжийг өөд татахаар нийслэлийн удирдлагууд ханцуй шамлаж байна. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас 2015 оны тавдугаар сарын 8-нд “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил” нэртэй, НТ-БО/2015/09 дугаартай тендер зарлажээ. Ирэх зургадугаар сарын 8-нд нээх энэхүү тендерийн хүрээнд уулнаас дор хаяж гурван метрээс дээш өндөр баахан ургаа мод авчран Нисэх, Яармагийн авто зам дагуу суулгах аж. Онгоцноос буусан...

Хамарын хийдийг хамгаалалттай болгов

2015 оны 05 сарын 26      0      1551

Дэлхийн энергийн төв гэгддэг Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан орчмын газар нутгийг хамгаалж, цогцолбор болгон хөгжүүлэх, аялагч жуулчдыг татах зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж, Хамарын хийд орчмын хамгаалалтын захиргаа байгууллаа. Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед уг хамгаалалтын захиргааны зардлыг аялал жуулчлалын орлогоос санхүүжүүлэн, ус, цахилгаан хангамж, хог, тээвэр зэрэг үйлчилгээг холбогдох байгууллагуудтай гэрээ...

Гэмтлийн улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем бүхэлдээ доголджээ

2015 оны 05 сарын 25      1      1774

Өнгөрсөн ням гаригийн 08.51 цагт 220/110/35 кВ-ын “Улаанбаатар” дэд станцын 110 кВ-ын талд гэмтэл гарсны улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем бүхэлдээ доголдон, Дулааны цахилгаан станцууд хүчдэлгүй болж, Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан тасарсан. Үүний улмаас хотын цэвэр, бохир ус, дулаан хангамж, харилцаа холбоо, тролейбус бүрэн зогсож, ослын байдалд шилжсэн.  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбарын мэргэжилтнүүд ...

Говь-Алтайн залууст нээлттэй өдөрлөг зарлалаа

2015 оны 05 сарын 25      0      1913

Говь-Алтай аймгийн ЗДТГ, оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Залуучуудын холбоо хамтран жил бүрийн өдийд ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Өнөө жилийн өдөрлөг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн дэмжлэгээр энэ сарын 26-ны 16.00 цагт ГХЯ-нд “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2015” нэртэйгээр болно. Тус аймгийн оюутан, залуучууд, төгсөгчдөд зориулсан уг өдөрлөгт одоогоор шилдэг 200 төгсөгч, 30 топ аж ахуйн нэгж...

Жавхаалаг монгол цэргүүдийг ОРОН СУУЦААР ШАГНАЛАА

2015 оны 05 сарын 25      1      1937

Нийслэлийн ЗДТГ, Хил хамгаалах ерөнхий газар, ЗХЖШ хамтран Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслол, “Иргэн цэргийн бахархлын өдөр”-ийн үйл ажиллагаа өнгөрөгч бямба гаригт Чингисийн талбайд боллоо. БХЯ, ЗХЖШ, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар,...

Английн армийн полочидтой нөхөрсөг тоглолт хийлээ

2015 оны 05 сарын 21      0      2414

Английн армийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй морин пологийн баг, дасгалжуулагчтайгаа энэ сарын 1-19-нд манай улсад ирж, Хэнтий аймаг дахь Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морь сумангийн баазыг түшиглэн, хамтарсан сургалт хийлээ. Сургалтын хүрээнд хоёр улсын багийн хооронд уламжлалт модон цохиур, бөмбөг ашигласан нөхөрсөг тэмцээн зохион байгуулахад Английн баг хожжээ. Морин поло Монголоос үүсэлтэй гэдэг ч өнөө үед эл спорт тоглоомыг англичуудын зохиосон дүрмээр дэлхий нийт тоглож байгаа юм....

Нийслэл хүн ам, орон сууцаа тоолно

2015 оны 05 сарын 21      0      2272

Ирэх аравдугаар сарын 1-ний дотор хүн ам, орон сууцаа тоолохоор нийслэл бэлтгэж эхэллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого зохион байгуулж явуулах комиссын бүрэлдэхүүнийг өчигдөр нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  батлав. Энэ ажлын хүрээнд хороо бүрт тооллогын түр товчоо байгуулж, дүүргүүд нутаг дэвсгэртээ оршин сууж байгаа айл өрх, хүн амын тоог засаг захиргааны анхан шатны бүртгэлд хамруулан, “Хүн...

Гэрээр хүүхэд харах үйлчилгээг туршиж байна

2015 оны 05 сарын 21      0      2220

Булган аймгийн Сэлэнгэ сум энэ сарын 18-наас улсын тэргүүний “Ундраа” цэцэрлэгийг түшиглэн, гэрээр хүүхэд харах үйлчилгээг туршиж эхэллээ. Нэг сар үргэлжлэх эл туршилтад 10 хүүхэд хамрагдаж байна. Туршилт амжилттай болбол сумандаа гэрээр хүүхэд харах үйлчилгээ нэвтрүүлэн, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа багачуудыг авч, эцэг эхэд нь ажлаа тайван хийх боломж олгохоор төлөвлөж байгаа аж. 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй