Тарьсан модоо усалж хүчрэхээ байжээ

2015 оны 06 сарын 11      2      2284

Дундговь аймаг энэ жил тарьсан 47 мянган модоо усалж хүчрэхээ байжээ. Говийн элсэнд үүнээс өмнө 113 мянган мод ургуулж чадсан энэ аймаг өмнө нь тарьсан модоо ажилгүй иргэдээр арчлуулдаг байсан аж. Тэдний цалинг нийтийг хамарсан ажилд зориулсан төсвөөс гаргуулчихдаг байсан гэнэ. Гэтэл энэ жил нийтийг хамарсан ажил гэсэн жагсаалтаас мод усалж арчлахыг хасчихжээ. Ингээд ажилгүй иргэдийг түр ажиллуулах мөнгө санхүүгүй болсон тул модоо яаж услах вэ гэдэг асуудалтай тулгараад буй аж. Дашрамд...

10 хоног алт олборлохыг нинжа нарт зөвшөөрчээ

2015 оны 06 сарын 11      0      2412

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Цагаанхуруу гэдэг газраас өнгөрсөн тавдугаар сард иргэд алт ухаж эхэлжээ. Түүний дараа сумын цагдаа, байгаль хамгаалагчид тэнд очин, гар аргаар алт олборлогчдыг хөөн тараасан боловч албаны хүмүүсийг явахаар буцаад оччихдог байсан аж. Ийм байдлаар алт олборлож байсан Баянхонгор аймгийн нэгэн иргэн шороонд даруулан амиа алдсан байна.  “Эдийн засаг хямарч, хаа сайгүй ажилгүй хүн олширсон энэ үед нутгаасаа гарсан алтыг олборлуулаач” гэсэн...

Осолдсон автобусны зорчигчдоос мэдүүлэг авна хэмээн цагдаа нар саатуулжээ

2015 оны 06 сарын 11      0      2561

Улаанбаатар хотоос энэ сарын 8-нд Увс аймаг руу 35 зорчигчтой хөдөлсөн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн УВХ 22-88 улсын дугаартай ПАЗ маркийн автобус 9-ний үүрээр Архангай аймгийн Хотонт сумын нутагт осолдсон. Амь насанд халтай гэмтэл авсан хүн байхгүй, хүндэвтэр гэмтсэн найман хүнийг аймгийн эмч нар хяналтандаа байлгаж байгаа аж. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар ослын газарт дуудлагаар очиж, зорчигчдод үзлэг хийсэн аж. Увс аймгийн Тариалан сумыг зорьж явсан,...

Замын-Үүд-Улаанбаатарын замаар 44 тонноос илүү ачаатай машин явуулахгүй

2015 оны 06 сарын 11      6      4297

Замын-Үүд-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн авто замаар 44 тонноос илүү ачаатай машин явуулахгүй боллоо. Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (ГХУСАЗЗ)- ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд сумын ГХУСАЗЗ -ийн хүсэлтээр энэ сарын 4-6-нд Замын-Үүд суманд ажиллаж, хүнд даацын машинуудын жин г Монгол У лсын MNS 4598:2011 стандартад нийцүүлэх, замын даацаас хэтэрсэн ачаа тээвэрлэдэг зөрчлийг таслан зогсоох асуудлаар тус сумын удирдлагууд...

624 кг илүүдэл жингээ хаяжээ

2015 оны 06 сарын 10      0      1794

Дундговийн Эрүүл мэндийн газраас аймгийнхаа ард иргэдийн дунд зарласан,  илүүдэл жингээ хасах 45 хоногийн аяны дүн гарлаа. “Бүх нийтээрээ илүүдэл жингээ хасан, эрүүл мэндээ сайжруулцгаая” болзолт аянд зургаан сум, 19 аж ахуйн нэгж, байгууллагын 360 гаруй хүн оролцож, илүүдэл жингээсээ салсан байна. Тэд нийтдээ 624 кг жин хаяжээ. Илүүдэл жинтэй 100 хүний 17 нь хэвийн жиндээ буцаж орсон бол таргалалтын нэгдүгээр зэрэгт багтсан 54 хүний 14 нь, хоёрдугаар зэрэгт хүрчихээд байсан...

Хачигт хазуулсан гурван адуу хорогджээ

2015 оны 06 сарын 10      0      1767

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын VI багт зусаж буй малчны гурван адуу хачгийн халуун өвчнөөр хорогджээ. Эзэн нь хачгаар дамждаг төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилга малдаа хийлгээгүй байсан аж. Өнгөрсөн өвөл цас багатай, дулаан байснаас хавар эрт айлчилсан. Үүний улмаас хачиг хэмээх шимэгч хортон энэ жил их үржиж, хүн, мал, амьтдыг өвчлүүлж байгаа гэнэ. Хачигт хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан хүн Хөвсгөлд олон байгаа аж. Тус  аймгийн Зооноз өвчин судлалын төв өнгөрсөн...

35 зорчигчтой автобус гүүрнээс унаж, 14 хүн бэртлээ

2015 оны 06 сарын 10      0      1957

Улаанбаатар хотоос энэ сарын 8-ны 15.00 цагт Увс аймаг руу 35 зорчигчтой хөдөлсөн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн УВХ 22-88 улсын дугаартай ПАЗ маркийн автобус өчигдөр өглөө үүрээр 04.30 цагийн үед Архангай аймгийн нутагт осолджээ. Автобус Хотонт сумын төвийн ойролцоо явж байгаад Хан Жарантай голын гүүрэн дээрээс унасан, Цагаан сүм голын гүүрний далан дээр унасан гэсэн зөрүүтэй мэдээлэл байна. Хотонт сумын цагдаад ослын дуудлага 04.50 цагт ирсэн гэнэ. Зорчигчдоос 14 нь...

ХӨГШИН, ЗАЛУУГҮЙ биеийнхээ чилээг гаргалаа

2015 оны 06 сарын 08      0      2606

Өнгөрсөн бямба гаригт үе үе бороо хаялсан, зэвэргэн салхитай жиндүүхэн өдөр байсан ч Чингисийн талбай хавиар багачуудын нар гарлаа. Байрныхаа гадаа дугуй уная гэхээр машинд дайруулчих гээд, хашаандаа жийх гэхээр уруу газар (Улаанбаатарын гэр хорооллууд уул, толгод дээр байрлалтай) “нисчих” гээд хэцүү учраас хүүхдүүд дугуйгаа дэмий л санаа алдан харж, хөдөө явахыг мөрөөдөхөөс хэтэрдэггүй. Харин жилдээ ганц тохиолддог “Авто машингүй өдөр”-өөр тэд замын цагдаагийн...

Хохь чинь

2015 оны 06 сарын 05      17      2775

Тогоотой хоол чинь буцалдгийн даваан дээр Тог чинь тасарч түүхийрэг, хохь чинь Толгойгоо савандаж хөөсрүүлээд угаадгийн даваан дээр Ус чинь тасарч хирэндээ зууралдаг, хохь чинь гэсэн бадаг шүлэг өвөл цахилгаан, зун халуун ус тасрах үед өөрийн эрхгүй санаанд орох юм. XX зуунд Р.Чойномын үед ч халуун ус, цахилгаан тасардаг байж, XXI зуунд ч тэр гачлан арилсангүй. Улаанбаатар хот үүлс дээшээ дээврээ, уулс тийшээ хаяа тэлэн өргөжсөөр XX зууны төрх нь төрөл арилжсан ч...

Баянхонгорын бөх Улсын наадамд түрүүлбэл 60 саяар шагнана

2015 оны 06 сарын 03      6      1734

Баянхонгор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид шилдэг тамирчдаа шагнах шинэ журам баталж, Улсын наадмаар үндэсний бөхийн барилдаанд Баянхонгорын бөх түрүүлбэл 60 сая, аймгаас нь улсын гарьд, заан цолтон төрвөл 30 сая, улсын харцага, начин цол авсан бөхчүүдээ 20 сая төгрөгөөр нэг удаа урамшуулахаар тогтжээ. Олимп, дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийнхаа тамирчид, дасгалжуулагч нарыг онцгой амжилт гаргах идэвх сонирхол төрүүлэх, урамшуулах зорилгоор мөнгөн шагналын хэмжээг нэлээд...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй