Тогорууг намагтай нь хамт хамгаалахын учрыг таниуллаа

2015 оны 06 сарын 19      0      2897

Хэнтий аймгийн Биндэр сум энэ сарын 13-нд тогорууны баяр зохион байгуулжээ. Хоёр дахь удаагийн энэ баярт БОНХАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Олон улсын тогорууны сан, АНУ-ын Ойн албаны төлөөлөгчид оролцон, Монгол, Орос, Япон, БНСУ-ын сурагчдын зурсан тогорууны зургаар үзэсгэлэн гарган, урлагийн тоглолт зохион байгуулж, байгаль орчноо хэрхэн хайрлаж хамгаалах талаар иргэдэд сургалт, сурталчилгаа хийжээ. Дэлхийд ховордож буй цэн тогоруу болон...

“Дархадын хурд” долдугаарын сарын 19-22-нд болно

2015 оны 06 сарын 19      0      3241

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо толгойд ирэх долдугаар сарын 19-22-нд наадамтай. Тус аймгийн ИТХ-ын тогтоолоор 2007 оноос хойш тав дахь удаагаа зохион байгуулах гэж буй энэ наадмын үеэр Дэлгэрхаан уулыг тахиж, дархад цагаан адууны удам угшлын талаар эрдэм шинжилгээний бага хурал, зургаан насны хурдан морьдын уралдаан зохион байгуулж, өсвөрийн бөхчүүд барилдах юм байна. Мөн 100 дархдаас бүрдсэн уран сайханчид урлагийн тоглолт хийж, дархад ястны хувцас, гоёлын үзүүлбэр үзүүлэхээр...

Ханбогд сум гурван давхар, 50 ортой эмнэлэгтэй болжээ

2015 оны 06 сарын 18      3      2050

Өмнөговь аймгийн Ханбогд сум гурван давхар, 50 ортой эмнэлэгтэй болжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд үүдийг нь нээсэн энэ эмнэлгийг улсын төсвийн 5.4 тэрбум төгрөгөөр барьсан байна. Бусад суманд байтугай зарим аймагт байхгүй барилгатай энэ эмнэлэг сум дундынх учраас зэргэлдээх сумдын иргэдийг ч хүлээж авах аж.  

Хотын гэрэлтүүлгүүдийг гар утсаар асааж, унтраана

2015 оны 06 сарын 18      1      2184

Нийслэлийн гэрэлтүүлгийг автоматжуулж, алсаас удирддаг болгохоор ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2011 онд "Тулга" нэртэй суурь систем боловсруулжээ. Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг интернэт сүлжээнд холбогдсон гар утас, компьютерээр хянаж, удирдах зориулалттай энэ системд Улаанбаатар хотын 340 цэгт байрлуулсан удирдлагын шитийг холбоод буй аж. Үлдсэн 460 гаруй цэгт байгаа гэрэлтүүлгийн удирдлагын шитийг холбож дуусахад 2-3 жил шаардлагатай гэнэ. Одоогоор Сүхбаатар,...

Ойн хортон шавьж энэ жил хэт олуулаа болно

2015 оны 06 сарын 18      0      2651

Өвөрхангай аймаг энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 5670 га-д, орон нутгийн төсвийн мөнгөөр 400 га талбайд ойн хортон шавьж устгахаар ажилдаа гарчээ. Бат-Өлзий сумын нутаг дахь Орхоны хөндийн тусгай хамгаалалттай сав газар, Зүүнбаян-Улаан сумын Хүнгүйн мухар, Хужирт сумын Ханги зэрэг газарт долдугаар сарын 1 хүртэл хийх энэ ажилд үүрдэг шүршигч багаж ашиглаж буй аж. Ойн хортон шавьж хэдэн жил цөөрсний дараа эргээд хэт олширдог аж. Хэт үржих үе нь энэ жил тохиож байгаа гэнэ. БОНХАЖЯ, ШУА-ийн...

Ц.Нанзаддорж ТӨХ-г гурав дахиа толгойлохоор боллоо

2015 оны 06 сарын 17      0      2646

Засгийн газрын уржигдрын хуралдаанаар ТӨХ-ны даргаар Ц.Нанзаддоржийг томилжээ. Ингэснээр тэрбээр ТӨХ-г гурав дахь удаагаа толгойлж байгаа юм. Түүнийг анх 2012 онд энэ байгууллагын даргаар томилсон ч “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг Ерөнхий сайдад мэдэгдэлгүй халсан хэмээн Засгийн газар 2013 оны хоёрдугаар сарын эхээр албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатарыг томилсон билээ. Үүний дараа...

ГОВИЙН ЗУРГААН СУМАНД байгалийн гамшиг тохиолдож, ихээхэн хохирол учрууллаа

2015 оны 06 сарын 12      4      3792

Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 9, 10-ны өдөр салхи түр зуур секундэд 20-25 метр хүчтэй салхилан, дуу, цахилгаантай аадар бороо, тэмээний хорголын чинээ мөндөр оржээ. Үүний улмаас үер бууж, замаар явж байсан “Фургон” маркийн суудлын автомашин усанд автсан байна. Уг машинд тухайн үед 14 хүн сууж явсан аж. Машинд нь үерийн ус орсон тул зарим нь тусламж иртэл бүхээг дээрээ гарч зогссон гэнэ. Мөндөрт...

Зун хаашаа зугтчихав

2015 оны 06 сарын 12      1      5155

Нимгэн даашинзны хормой дэрвүүлэн алхахсан гэсэндээ зуны хувцсаа гаргаж, толийтол индүүдэн өлгөснөөс хойш сар гаруй болжээ. Одоо дулаарах болсон байлгүй хэмээн хөнгөн нимгэн хувцсаа гаргаж үзлээ. Хэдийнэ тоос дарчихаж. Цаг агаарын мэдээ орой бүхэн үзэвч тэнгэрийн зурхай таагүй. Билгийн тооллоор бол зуны эхэн сар дуусахад тав хоног үлдлээ. 10 хоногийн дараа нар буцах гэж байхад нийслэлчүүдийн зарим нь ноосон өмднөөсөө салаагүй байна. Зун хаашаа зугтчихав. Багачуудаа баяраар нь гангалахаар...

Говийн зургаан суманд байгалийн гамшиг тохиолдож, ихээхэн хохирол учрууллаа

2015 оны 06 сарын 11      2      3849

Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 9, 10-ны өдөр салхи түр зуур секундэд 20-25 метр хүчтэй салхилан, дуу, цахилгаантай аадар бороо, тэмээний хорголын чинээ мөндөр оржээ. Үүний улмаас үер бууж, замаар явж байсан “Фургон” маркийн суудлын автомашин усанд автсан байна. Уг машинд тухайн үед 14 хүн сууж явсан аж. Машинд нь үерийн ус орсон тул зарим нь бүхээг дээрээ гарч зогссон гэнэ. Мөндөрт айлуудын байшин, машины...

Бага газрын чулуунд олон улсын марафон болно

2015 оны 06 сарын 11      0      2673

Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дахь Бага газрын чулуунд энэ сарын 19-21-нд олон улсын марафон гүйлт болно. Хонконгийн “Action Asia Events” байгууллагаас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Хонконг, Сингапур, Тайвань, Япон, АНУ, Австрали зэрэг улсын 150 гаруй тамирчин оролцох юм байна.  Тэд 120 км бартаат замд гурван өдрийн турш гүйнэ. “Action Asia Events” байгууллагын ажилтнууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд ирж, газар үзээд Бага газрын чулууг...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй