Иргэний үнэмлэхийг 7-14 хоногт хэвлэж байна

2016 оны 04 сарын 22      1      617

УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд сонгогчдыг идэвхтэй оролцуулах, ирц бүрдүүлэхтэй холбогдуулан, иргэдийн гээсэн болон шинээр авах цахим үнэмлэхийг УБСЕГ шуурхай хэвлэж буй аж. Цахим үнэмлэхээ хаясан иргэд харьяа аймаг, нийслэл, сум, хорооны улсын бүртгэгч, УБСЕГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандаж, бичиг баримтын зөрчлөө арилган, шинээр авах шаардлагатай. Нийслэлийн иргэний үнэмлэхний захиалгыг авч, бүртгэлийг нь баталгаажуулснаас хойш долоо хоногт, хөдөөгийн иргэдийнхийг...

НОВОСИБИРСКИЙН БАРИЛГАЧИДТАЙ ХАМТАРЧ, УГСАРМАЛУУДЫГ ШИНЭЧИЛНЭ

2016 оны 04 сарын 21      1      590

1965-2000 оны хооронд барьсан, угсармал 1077 хуучин орон сууц нийслэлийн 14 хороололд бий. Эдгээрийн 34 нь 12, 263 нь тав, 780 нь есөн давхар. Тэнд нийт 45462 өрх амьдарч байна. Энэ орон сууцнуудыг засаж шинэчлэхдээ ОХУ-ын Новосибирскийн барилгачидтай хамтрахаар болжээ. Новосибирск хотын ИТХ-ын дарга Д.В.Асанцев, хотын дарга А.Е.Локоть нарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр хүлээн авч уулзахдаа энэ талаар ярилцлаа. Д.В.Асанцев, А.Е.Локоть нар...

6000 хүний 996 нь вирустэй байна

2016 оны 04 сарын 20      1      682

“Оном” сан, Увс аймгийн удирдлагуудтай хамтран, “Эрүүл элэг” төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт түргэвчилсэн оношлуур ашиглан Увс аймгийн 6000 хүнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийжээ. Тэднээс В вирустэй 431, С вирустэй 541, В болон С вирустэй 24 хүн илэрсэн байна. Энэ нь шинжилгээнд хамрагдсан бүх хүний 996 буюу 16.6 хувь нь элэгний вирустэй байна гэсэн үг юм. Дараагийн ээлжийн 3000 хүнийг энэ долоо хоногоос үзэж буй аж....

Дорнодын ШТС-ыг дээрэмджээ

2016 оны 04 сарын 19      0      754

Шатахуун түгээх станц дээрэмдсэн хэрэг энэ сарын 16-17-нд шилжих шөнө Дорнод аймгийн төвд гарчээ. Дээрэмчид Хэрлэн сумын X багийн нутаг дахь “Жаст” ШТС-ын түгээгч эмэгтэйн амыг цавуутай туузаар наан, гар, хөлийг нь хүлээд гурван сая орчим төгрөг дээрэмдээд зугтсан байна. Уг ШТС хяналтын камергүй байснаас гадна нэг ээлжинд ганц л түгээгч ажилладаг байсан нь дээрэмчдэд гэмт хэрэг хийх боломж олгосон гэж цагдаагийнхан үзэж байв. Түгээгч “18-22 насны, нүүрэндээ баг зүүсэн...

Онцгой байдлын 513 ажилтан байртай болно

2016 оны 04 сарын 19      0      518

Онцгой байдлын ерөнхий газраас ажиллагсдадаа зориулан 513 айлын орон сууц бариулж байна. Энэхүү орон сууцыг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Амгалан дахь Аврах, гал унтраах 63 дугаар ангийн хашаанд “Их мандуул” ХХК барьж байгаа аж. Бүрэн цутгамал хийцтэй энэ барилгыг 2017 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах гэрээтэй. Дашрамд дурдахад ОБЕГ албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр дунд хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм. Х.ЭРХЭМ

Элсэлтийн ерөнхий шалгалтад сонсож ойлгох чадварын сорил нэмлээ

2016 оны 04 сарын 15      0      707

Энэ хавар манай улсын хэмжээнд 36200 сурагч ерөнхий боловсролын сургууль төгсөнө. Тэдэнтэй өмнөх оны төгсөгч нийлээд 40-өөд мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ. Тэдний 80 хувь нь шалгалт өгөхөөр бүртгүүлээд буй аж. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийг хоёрдугаар сарын 15-наас бүртгэж эхэлсэн агаад энэ сарын 25-ны 18.00 цагт дуусна. Бүртгүүлэгчид тавдугаар сарын 15-наас хойш Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтаас...

ХЭНТИЙН ЗАМ ХЭРЭГ АЛГА

2016 оны 04 сарын 14      8      1171

Там-Очирын зам гэж Улаанбаатараас Лүн хүртэлх хэсгийг муулдаг байлаа. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын араас нэрээ ийн замтай холбуулан цоллуулах болсон бас нэг хүн байна. Тэр бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар. Хэнтий аймгийн төвөөс Улаанбаатарыг зүглэн, 10 гаруй км явтал зам нь там болж эхлэв. Хаашаа ч бултах, зугтах, тойрох боломжгүй олон онгорхойтой энэ замыг хэнтийчүүд тарамгайбаатар гэж нэрлэдэг юм билээ. Тарамгайбаатар Жаргалтхаан сумын нутаг дахь Дуутын даваа өнгөртөл үргэлжилжээ....

Хээтэй чулууны нутгаар

2016 оны 04 сарын 13      2      2439

“МАК-ын Б.Нямтайшир охиныхоо хуримыг энд хийн, зочдодоо дисерт болгож өгөх зайрмагаа зориулалтын машинаар Улаанбаатараас энэ хүртэл зөөлгөсөн”, “Сард 2-3 удаа онгоц хөлөглөж очоод, газар дээр ч гишгэлгүй хивс дэвсүүлэн буугаад буцдаг юм гэсэн” гэж ярилцсаар бид Хар зүрхний Хөх нуурт ирлээ. 1189 онд Тэмүжинг Их Монгол Улсын хаанаар өргөмжлөн, Чингис хэмээн нэрийдсэн түүхт газар. Өмнө нь зураг дээрээс улаан, ногоон, шар навчтай модон дундах гүн хөх нуур харж...

Говь гурвансайхан ууланд 30 буга нутагшуулна

2016 оны 04 сарын 08      0      2257

Өмнөговь аймгийн Говь гурвансайхан ууланд буга нутагшуулахаар “Сайхан буга” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ ууланд найман жилийн өмнө нэгэн согоо ирж, нутагшсан аж. Одоо хүртэл тэнд амьдарч буй согоог ижил сүрэгтэй болгох, өсгөж үржүүлэх зорилгоор эхний удаад Орхон аймгаас 10 халиун буга авчрахаар бэлтгэлээ хангаж байгаа аж. Эдгээр бугыг энэ сарын 10-нд Гурвансайхан ууланд аваачна. Гурван жилийн хугацаанд жил бүр 10, нийт 30 буга авчирна. Тус аймгийн удирдлагууд дээрх согоог...

Хуурайшилт SOS зарлаж, үүл буудахад хүрэв

2016 оны 04 сарын 07      0      619

Монгол орны нийт нутгаар тэнгэр дулаарахын хэрээр агаар хуурайшин, түймэр гарах нөхцөл бүрдэж байгаа аж. Тиймээс БОНХАЖЯ түймрээс сэргийлэх, хамгаалахаар шуурхай арга хэмжээ авч эхэллээ. БОНХАЖ-ын сайд А/80 тоот тушаал гарган, түймэр дэгдэх эрсдэл өндөртэй 16 аймаг, нийслэлийн ЗДТГ, БОАЖГ, улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд хүргүүлэв. Үүний зэрэгцээ 21 аймаг дахь үүлэнд зориуд нөлөөлөх 35 экспедиц, газрын 38 генераторыг байнгын бэлэн байдалд оруулсан байна....

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй