20-иос дээш насны хүн бүрт 20 кг хадлан бэлтгэхийг даалгав

2015 оны 08 сарын 21      0      3911

Манай орны ихэнх нутгаар энэ зун гандуу байсан тул малчид гол горхины эрэг хавиар ургасан жаахан өвсөө булаацалдахад тулаад байна. Зарим сумын ЗДТГ-аас өвсний гарц арай ахиутай газруудыг малчдад хувааж өгч байна. Хэн хаана хэр том талбайн өвс хадаж авах вэ гэдэг нь малынх нь тооноос хамаарах аж. Өөр аймгийн нутгаас хадлан бэлтгэж буй газар ч бий. Төв аймаг гэхэд Дорнодын Матад, Хөлөнбуйр, ЦагаанОвоо, Булган, Баянтүмэн сумын 200 мянган га талбайгаас өвс хадаж эхэлжээ. Хоёр...

Өмнөговьд үлэг гүрвэлүүд нүүдэллэж явна

2015 оны 08 сарын 19      0      4660

Үлэг гүрвэлийн өлгий нутаг болох Өмнөговийн иргэд аймагтаа нүүдэллэж яваа үлэмж биетнүүдтэй танилцаад завгүй байна. “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ тус аймагт үлэг гүрвэлийн нүүдлийн музейгээ дэлгэснээр өмнийн говийн иргэд элин галвын үед нутагт нь амьдарч байсан амьтадтай танилцах боломж олдсон аж. 2007 онд байгуулагдаж, палеонтологийн шинжлэх ухааны гайхамшгийг олон нийтэд таниулан сурталчлах, мэргэжилтэн бэлтгэх, хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг...

Хөдөө хөлбөмбөгийн талбай байгууллаа

2015 оны 08 сарын 19      0      4386

Дундговь аймагт хөлбөмбөгийн ногоон талбай ашиглалтад орлоо. Хөдөөгийн хүүхэд залуучуудын дунд хөлбөмбөгийн спорт хөгжүүлж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж бүрдүүлж өгнө үү хэмээн залуус аймгийнхаа ИТХ-д  хүсэлт гаргаснаар санаснаа гүйцэлдүүлжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая төгрөг гарган, “Гурван дэлгэр”, “Хай тех” ХХК-ийн барьж байгуулсан энэ талбайг “Эрдмийн далай” цогцолбор сургууль арчилж хамгаалахаар болсон байна. Учир нь энэхүү...

Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр баталлаа

2015 оны 08 сарын 18      0      4133

Нийслэлийн ИТХ-ын т эргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Нийслэлийн ү йлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүх салбарын үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд Хан-Уул, Сонгинохайрхан дүүр эгт голлон төвлөрч...

Богд хан уулыг аравдугаар сард тахихаар шийдвэрлэв

2015 оны 08 сарын 18      0      3762

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Төрийн тахилгын ёслол үйлдэх тухай” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх тахилгын ёслолын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайн нурууны Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан уулын...

Завханы Түдэвтэйд тахлын голомт идэвхижжээ

2015 оны 08 сарын 18      0      3497

Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн Гол мод, Хужирт, Хавцгайт гэдэг газраас олдсон, үхсэн гурван тарваганаас өндөр хоруу чанартай тарваган тахлын эмгэг төрөгч нян илэрчээ. Тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, энэ сарын 10-ны өдрөөс хоёр  хоногийн хугацаатай үзлэг, тандалт явуулж, шинжилгээ хийжээ. Үхсэн тарваганы арьс, бүүргэнд хийсэн лабораторийн шинжилгээгээр тахал илэрсэн байна. Уг газарт 1981-1996 онд тарваган тахлын...

Байгалийн аюултай үзэгдлийн уршгаар Говь-Алтайн зургаан сум цахилгаангүй болжээ

2015 оны 08 сарын 18      0      3437

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн Цагаан эрэг гэдэг газарт нутагладаг, 52 настай, эрэгтэй, малчин Л энэ сарын 15-ны 16.00 цагийн үед мориндоо яваад сураггүй болжээ. Маргааш нь энэ тухай сумандаа мэдэгдсэнээр сумын ЗДТГ-аас эрлийн баг гарган, түүнийг хайснаар 17-ны 19.00 цагийн орчимд Улаан эрэг гэдэг газраас цогцсыг нь олсон байна. Тухайн үед хүйтэн бороо, салхитай байсан тул осгосон бололтой.   Завхан аймгийн нийт нутгаар өнгөрсөн хэд хоногт усархаг бороо, нойтон...

Нохойд бариулсан тарваганаас тахал авсан байж болзошгүй

2015 оны 08 сарын 16      0      3140

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багт тарваган тахал гарсан байж болзошгүй сэжиг илэрчээ. Тус сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайтай орших Агар голын Гурван чулуу гэдэг газарт нутаглаж буй айлын 16 настай хүү энэ сарын 10-ны өдөр нохойд бариулсан тарвага өвчиж байгаад гараа эсгэсэн юм байна. Тэрээр халуурч, гар нь хавдсан тул энэ сарын 14-нд сумынхаа эмнэлэгт хандсан аж. Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвийн эмч нар орон нутагт очиж, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг...

36 орны малын ерөнхий эмч нар Монголд хуралдана

2015 оны 08 сарын 16      0      3203

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын (ДМАЭМБ) Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган есдүгээр сарын 14-18-нд Улаанбаатарт болно. ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ДМАЭМБ-ын ерөнхий захирал Вернард Валлат, 36 орны малын ерөнхий эмч нар, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцох энэ хурлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулж байгаа юм. Хурлыг Ази, Номхон далайн бүсийн аль нэг гишүүн оронд хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Чуулганы...

БУРХАН минь ийм юм дахин бүү үзэгдэг

2015 оны 07 сарын 08      5      1963

Амь тавьсан эхийнхээ мөөмийг хөхсөн чигээрээ нас барсан нялх үр, хэзээ ч босож ирэхгүй тэднийхээ дэргэд тэнхээ мэдэн бархирах хүүхдийн дуу чихэнд хадах шиг.... 300.000 Аймшиг, гаслан, цус, нулимс... энэ дэлхий дээр байж болох хамгийн муу муухай бүхнийг энэ тоо гэрчилнэ. 1937 он. Монголын он тооллын хуудаснаа энэ он хэлмэгдүүлэлтийн гэдэг тоогүй тодотголтойгоор хараар тэмдэглэгдсэн бол Хятадын түүхэнд хядлагын гэдэг хирдхийм үгээр бичигджээ. Хэлмэгдүүлэлт гэдэг бол хядлага гэсэн үг....

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй