“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Б.НАРАНБАТЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

2015 оны 09 сарын 23      0      3530

- Хэнтий-Дорнодыг замаар холбож буй компаниудын тавих замаас хасчээ - Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, тээврийн сайд М.Зоригт зүүн гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажилтай танилцжээ. Хэнтий-Дорнодыг холбосон хатуу хучилттай авто замыг Улсын комисс хүлээж аваагүй байхад там болжээ. Шинэхэн замынхаа хагарсан хэсэгт шороо овоолж хаасан байжээ. Энэхүү 50 км замыг “China geo-Engineering Corporation” 12.5 тэрбум төгрөгөөр тавьсан гэнэ. Тус компанид...

Зайсангийн 60 иргэнд газрын гэрчилгээ олгоно

2015 оны 09 сарын 15      0      1223

УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй уулзаж, Зайсангийн уугуул иргэдэд газрыг нь олгох асуудлаар ярилцав. Тэрээр Хан-Уул дүүргийн IV, XI хороо буюу Зайсан орчимд 1960 оноос хойш амьдарч буй 600 гаруй өрхөд ээлж дараалан газар ашиглах гэрчилгээ олгуулахаар БОНХАЖ-ын өмнөх сайдтай зөвшилцсөн юм. Зарим айл өрхийн газрын гэрчилгээг энэ оны 6-7 дугаар сард олгоод байв. Тэгвэл Л.Болд гишүүн, Н.Батцэрэг сайд нарын өчигдрийн уулзалтын үеэр төрийн залгамж чанарыг...

Дэлхийн амралт, аялал жуулчлалын их наадам Бээжинд болно

2015 оны 09 сарын 15      0      1313

2020 оны Дэлхийн амралт, аялал жуулчлалын их наадмыг зохион байгуулах эрхийг Хятад улс авчээ. Бээжингийн аялал жуулчлалын холбооны мэдээллээс үзвэл тус хот уг наадамд бэлтгэж эхэлсэн байна. Аялал жуулчлалын байгууллагуудад  стандарт мөрдүүлэх, тохижилтыг нь сайжруулах талаар далайцтай арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Усан спортын, хэрэглээний нислэгийн, өвөрмөц хоол хүнсний наадам, соёл иргэншлийн үзэсгэлэн зэрэг 16 төрлийн хөтөлбөртэй энэ наадамд Хятадын их, дээд сургууль, эрдэм...

“Нарантуул”, “Сандэй плаза”, “Өгөөмөр” хоёр өдөр амарна

2015 оны 09 сарын 15      0      1705

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын п арламент ы н ассамблей н хурал энэ сарын 15-19-нд Улаанбаатар хотод болно. Үүнтэй холбогдуулан худалдааны томоохон төвүүдийн цагийн хуваар ийг түр өөрчилжээ. “ Нарантуул”, “Сандэй плаза”, “Өгөөмөр” зах өнөөдөр, маргааш буюу энэ сарын 15, 16-н д амарна. Эдгээр зах орлогогүй зогссон өдрүүдээ дараагийн долоо хоногуудад нөхөж ажиллах юм байна. “Санд э й плаза”...

БАЛДОРЖ шагналтанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулна

2015 оны 09 сарын 15      2      1518

Нэр хүнд, шалгуур шүүлтүүр, оролцогчдын тоо, сэтгүүлчдийн эрмэлзэл тэмүүлэл гээд бүхий л хэмжүүрээрээ Монголын сэтгүүлчдийн “Их хурд” хэмээн нэрлэгдээд буй БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол энэ сарын 16-ны лхагва гаригийн 19.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд болно. Үндэсний сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог энэхүү шагналыг “Балдорж” сан 2008 онд санаачлан бий болгож, 2009 онд анхны БАЛДОРЖ шагналтан тодорч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,...

БАЛДОРЖ шагнал гардуулах долоо дахь ёслол 16-нд болно

2015 оны 09 сарын 13      1      2367

Үндэсний сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол энэ сарын 16-ны лхагва гаригийн 17.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд болно. 2014 оны есдүгээр сараас 2015 оны есдүгээр сарын хооронд хамгийн шилдэг бүтээл туурвисан сэтгүүлч долоо дахь удаагийн энэхүү ёслолоос тодорч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдоржийн дүрс бүхий энгэрийн алтан тэмдэг, 5000 ам.долларын эзэн болох юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Балдоржийн үйлс, бүтээлийг...

Хилийн бүсэд 80 мянган мал оторлуулна

2015 оны 09 сарын 09      0      4292

Дорноговь аймгийн нийт бэлчээрийн 35 орчим хувь нь гантай байгаа аж. Ялангуяа Сайншанд, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх зэрэг сумын зарим нутгаар малын хамар хатгах ч өвсгүй шахам байгаа гэнэ. Тиймээс улсын хил дагуух зургаан сум буюу Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Өргөн зэрэг сумын 80  гаруй мянган толгой малыг хилийн бүсэд отроор өвөлжүүлэхээр холбогдох байгууллагууд шийдвэрлэжээ. Эдгээр сумын малчид хилийн цэргийн отрядуудтай энэ талаар гэрээ байгуулж эхэлсэн...

Боодол өвсний үнэ 1500 төгрөгөөр нэмэгджээ

2015 оны 09 сарын 09      0      5847

Хөвсгөл аймгийн Засаг дарга өвлийн бэлтгэлээ эрчимжүүлэх албан даалгавар гарган, ээлжийн амралтаа эдэлж байсан сумын Засаг дарга нарыг ажилд нь оруулжээ. Тус аймаг ноднин бүх сумаа бүс болгон хувааж, дөрвөн газарт өвсний агуулах байгуулсан юм байна. Одоо аймгийн нөөцөд байгаа хадлангаас 30 тонныг эдгээр бүсийн агуулахуудад хүргүүлж, цаг хүндэрсэн үед малчдын хот руу татахад ойр болгожээ. Мөн аймгийн нөөц бүрдүүлэх зорилгоор 50 сая төгрөгөөр өвс худалдан авах тендэр зарласан байна....

Тарвага хууль бусаар агнасан хүмүүсийг 960.000-аар торгожээ

2015 оны 09 сарын 06      0      3136

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Зооноз өвчин судлалын төв, Жаргалант сумын ЗДТГ хамтран, тарваган тахлаас сэргийлэх, хууль бусаар ан агнахтай тэмцэх зорилгоор хяналт шалгалт хийж байна. Жаргалант суманд наймдугаар сараас хойш өдөр бүр эргүүл хийж буй дөрвөн баг 18 тарвага агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдаж авсан нийт зургаан иргэнтэй...

“Мөс”-тэй зорчигч илрүүлэв

2015 оны 09 сарын 06      0      3163

Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэгэн зорчигч метамфетамины төрлийн дөрвөн грамм бодис биедээ авч явсныг ГЕГ-ын Гаалийн зөрчил, шуурхай хяналтын алба болон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч нар хамтран илрүүлжээ. Сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан оролдлого сүүлийн үед нэг бус удаа гарч байгаа гэнэ. Ялангуяа БНХАУ-ын Бээжин, Хонконгийн онгоц, Эрээн-Замын-Үүд чиглэлийн авто машинаар ирж буй зорчигчид тээш, бие, машиндаа...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй