Архины цэг худгаас дөрөв дахин олон байна

2015 оны 10 сарын 09      0      2973

Өвөрхангай аймагт архи, согтууруулах ундаа худалддаг 358, түүгээр үйлчилдэг 64 цэг ажиллаж байна. Үүний 175 нь аймгийн төвд байдаг аж. 30260 хүнтэй энэ сумын 172 хүн тутамд архины нэг цэг ногдож байна гэсэн үг. Харин аймгийн хэмжээнд 266 хүн тутамд нэг цэг байгаа юм. Үүнийг гэр хорооллын айлуудад ундны ус түгээдэг худагны тоотой харьцуулахад дөрөв дахин олон гэнэ. Хууль тогтоомж байнга зөрчдөг, шаардлага биелүүлдэггүй 38 цэг тус аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг...

Нарны цахилгаан станц барина

2015 оны 10 сарын 08      0      3050

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд найман мВт хүчин чадалтай, нарны цахилгаан станцын суурь тавилаа. Өвөрхангай, Баянхонгорын хэрэглэгчдэд эрчим хүч нийлүүлэх энэ станцыг БНСУ-ын 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барина. 

Амралтын өдрүүдээр мод тарина

2015 оны 10 сарын 08      0      3503

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар орон даяар нэг сая мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Энэ хөдөлгөөнд Орхон аймаг нэгдэж, жилд 50 мянган мод тарихаар мэрийж байгаа аж. Үүний тулд энэ намрын мод тарих хугацаанд тус аймгийн аж ахуйн нэгжүүд тус бүр тав, иргэн бүр нэг мод тарих үүрэг хүлээжээ. Энэ сарын 10-11-ний бямба, ням гаригт аймагтаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, хашааг гудамж, орчин тойрноо ногооруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүртгэн авч,...

Архидалттай нийтээрээ тэмцье

2015 оны 10 сарын 08      1      3043

Өвөрхангай аймагт архи, согтууруулах ундаа худалддаг 358, түүгээр үйлчилдэг 64 цэг ажиллаж байна. Үүний 175 нь аймгийн төвд байдаг аж. 30260 хүнтэй энэ сумын 172 хүн тутамд архины нэг цэг ногдож байна гэсэн үг. Харин аймгийн хэмжээнд 266 хүн тутамд нэг цэг байгаа юм. Үүнийг гэр хорооллын айлуудад ундны ус түгээдэг худагны тоотой харьцуулахад дөрөв дахин олон гэнэ. Хууль тогтоомж байнга зөрчдөг, шаардлага биелүүлдэггүй 38 цэг тус аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг аж. 

15 гэхэд ургацаа хурааж дуусна

2015 оны 10 сарын 08      0      3310

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өлзийт, Хурх, Биндэр, Баян-Адарга сумын тариа хураалтын ажилтай танилцжээ. Тус аймгийн тариаланчид энэ жил 30 мянган га талбайд үр тариа тарьсан ч тал нь ганд нэрвэгдсэн байна. 27 мянган га талбайд улаанбуудай суулгасан ч ган болсны балгаар 14 мянган га-гаас ургац хурааж буй аж. Газар тариалангийн 20 гаруй компани ургацын болц гүйцэхийг хүлээсээр есдүгээр сар гарсан хойно тариагаа хурааж эхэлжээ. Гэсэн ч тариа хураалт дундаа...

Үр тарианы 60 хувийг хураагаад байна

2015 оны 10 сарын 07      0      3390

Сэлэнгийн тариаланчид, ногоочид энэ сарын 5-ны байдлаар нийт 72167 га талбайгаас 56386 тн үр тариа, 600 га талбайгаас 1400 тн тэжээлийн ургамал, 2036 га талбайгаас 1109 тн тосны ургамал, 2467.7 га талбайгаас 34066 тн төмс, 1664.8 га талбайгаас 21114.7 тн ногоо хургаад байна. Энэ нь үр тарианы 58.5, тэжээлийн ургамлын 9.6, тосны ургамлын 9.3, төмсний 86.3, хүнсний ногооны 80.1 хувийг хураасан гэсэн үг юм. Өчигдрийн байдлаар ургац хураалт ямар нэг хүндрэлгүйгээр үргэлжилж байлаа....

Цэвэр усны шугам сольж байгаад шороонд дарагдсан хоёр хүний нэг нь амиа алджээ

2015 оны 10 сарын 02      0      3206

Баянзүрх дүүргийн V хороо, Өлгийн 26 дугаар гудамжны дэргэд цэвэр усны шугам солиж байсан хоёр хүн шороонд дарагдсан тухай дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид шуурхай ажилласан байна.Аврагчид и ргэн Б-г  шороон дороос гарган авч эмнэлэг рүү хүргэхэд  аарцаг, нурууны гэмтэл авсан байж. Харин 36 настай М-ыг гаргах үед нас барсан байсан тул цогцсыг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Алтанбулаг боомт чингэлэг шалгах рентгэнтэй боллоо

2015 оны 10 сарын 02      0      3587

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын боомтод чингэлэг шалгах ZHС иж бүрэн рентгэн төхөөрөмж суурилууллаа. Үүгээр чингэлэгт дан цемент, эсвэл гурил гэх мэт зөвхөн нэг төрлийн бараа ачсан машины дугуйнаас дээших бүх хэсгийг шалгах боломжтой. Ингэж шалгахад ердөө нэг, ачааны машиныг бүхэлд нь нягтлахад таван минут хангалттай. Рентгэнд харах үед анхаарал татсан, тухайн ачаан дунд өөр төрлийн бараа нуусан сэжиг илэрвэл гаалийн байцаагч ачааг...

”АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН”

2015 оны 10 сарын 01      1      3781

“Төрийн сүлд өршөө” гэж залбирдаг ард түмэн бол монголчууд. Уулга алдахдаа ч дууддаг энэ эрхэм нандин үгийг хэлдэг хүн цөөрсөөр, монгол хэлний үгсийн сангийн хуучирсан үгийн жагсаалтад ороход ойрхон боллоо. Ийм болгосон буруутан нь төрийн түшмэд, төрийн албан хаагч нэртэй болдоггүй нөхөд. Авлига, албан тушаалын хэрэг, зодоон цохион, хар тамхи, контрбанд, хүүхэн шуухан татаж чангаасан, хүчиндсэн, зэрлэг балмад авирлаж танхайрсан гээд төрийн албан хаагчидтай холбоотой бузар...

Баян-Өлгий, Ховдыг хоёр хөрштэй авто замаар холбох ажил эхэллээ

2015 оны 09 сарын 25      0      4082

Толбо нуур-Хашаатын даваа-Шургийн гүүр, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд зам тавих ажил эхэллээ. Баян-Өлгий, Ховд аймгийг ОХУ, БНХАУ-тай авто замаар холбох энэ ажлын хүрээнд Улаанбайшинтаас Цагааннуур боомт хүртэл 25.8 км, Толбо нуураас Хашаатын даваа хүртэл 60 км, Хашаатын даваанаас Шургийн гүүр хүртэл 50 км, нийт 135.8 км зам тавина. Энэ замыг БНХАУ-ын “Чайна хуаши интерпрайсис компани лимитид” компани “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй