Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замд гарц, гарам хийхээр болов

2015 оны 10 сарын 23      0      3328

Өмнөговь аймаг дахь Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 257 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулаад дөрвөн жил болж байна. Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрдөг энэ зам малчид, мал, амьтанд саад болсоор ирсэн гэнэ. Сумын төв орохын тулд малчид, иргэд тойруу замаар явдаг, тасралтгүй цувдаг ачааны машинаас болоод отор нүүдэл хийхдээ тэрхүү замаар хөндлөн гарч чаддаггүй, мал, амьтан дайруулах асуудал гардаг аж. Энэ асуудлыг малчид, байгаль орчинд...

Хятадад шувууны томуугаар хоёр хүн өвчиллөө

2015 оны 10 сарын 23      0      3345

Ш увууны томуугийн дөрөв дэх давалгаа эхэлс нийг Хятад улсын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооноос бусад орнуудад анхаарууллаа. Манай өмнөд хөршид шувууны томуугийн А хүрээний H7N9 вирус хоёр хүнд халдсан байна. 55 настай эмэгтэй, 53 настай эрэгтэй хүнд өнгөрсөн ес дүгээр сарын 18 болон 21-нд ханиадны шинж тэмдэг илэрч эхэлсэн аж. Тэд хоёул тахиа, галуу зэрэг тэжээвэр шувуу зардаг захад амьдардаг юм байна. Гэхдээ тэд Жэжян...

Уулын аврах бүлэг бэлтгэнэ

2015 оны 10 сарын 22      0      2708

Аврагч нараа мөнх цаст уул, мөсөн голоос хүн аврах ажиллагаа явуулах мэдлэг, чадвартай болгох, уулын аврах бүлэг бэлтгэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Монгол Алтайн нурууны Таван Богд ууланд дадлага, сургалт зохион байгууллаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Баттулгын удирдлаган дор 22 аврагч Таван Богдод хүрэх замынхаа 50 км-ыг явган маршаар өдөр, шөнийн нөхцөлд туулсны 15 км-т нь шөнийн хүндрүүлсэн нөхцөлд алхсан байна. Уулын багаж хэрэгсэл...

“Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай”

2015 оны 10 сарын 22      0      2984

Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Бөхөн”, “Гүем” клубийн 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлж, хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухайгаа БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт захидлаар мэдээлжээ. БОНХАЖ-ын сайд энэ аяныг дэмжиж, энэ сарын 23-нд буюу маргааш тохиох Ирвэс хамгаалах олон улсын өдрөөр орон даяар “Нэг гишүүн нэг хавх” аян өрнүүлэхэд нь сурагчдад тусалж, хамтран ажиллахаар...

БИТГИЙ ДАВАР

2015 оны 10 сарын 22      10      3215

Оюутнаас оюунтан төрдөг байлтай, манай оюутнуудаас шантаажчид төрөөд байх юм. Хуруу хумсаа хуйхлан байж их, дээд сургуульд илгээсэн, эрдмийн их далайгаас шүр, сувд шүүрдэж яваа гэж их итгэл хүлээлгэсэн хүү, охин тань хаана юу хийж явааг ижий аав та мэдэж байна уу. Номын санд суугаа, нойр хоолоо хагаслан хичээлээ давтаж байгаа гэж бодож байна уу. Үгүй дээ, Чингисийн талбай дээр суулт зарлаж, эрх баригчдыг шантаажилж суугаа. Эрдэм ном биш, “хор найруулах” гэдэг муу аргад...

МИАТ компанийн захирлаар Т.Тамирыг томилжээ

2015 оны 10 сарын 22      0      3873

ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж энэ сарын 19-нд МИАТ ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайханыг албан тушаалаас нь чөлөөлж, тус компанийн Хонконг дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан Төмөрбаатарын Тамирыг оронд нь томилжээ. Г.Жаргалсайхан, Т.Тамир нар тухайн оройдоо ажлаа хүлээлцсэн юм байна. Т.Тамирын талаар МИАТын ажилтнууд “Өндөр боловсролтой, зан харилцаа сайтай, ажлаа мэддэг, соёлтой, шижигнэсэн залуу” хэмээн үнэлж байв. Тэрээр 1980 онд төрсөн аж. Х.ЭРХЭМ

Их газрын чулуугаар аялуулах богино зайн маршрут гаргажээ

2015 оны 10 сарын 21      0      2623

Их газрын чулуутай танилцуулах богино зайн аяллын маршрут бэлэн болжээ. Тус цогцолборт газрын хамгаалалтын захиргаа уг маршрутыг гаргаж, БОНХАЖЯ-нд хүргүүлсэн байна. Энэ маршрут батлагдвал гадаад, дотоодын жуулчид Их газрын чулуун дундуур ердийн хөсгөөр 19 км аялж, Тоонотын агуй, Жанрайсаг бурхны сийлбэртэй Хур харцагын таг, номч мэргэдийн олон жил бясалган суусан Ихрийн агуй, үр хүүхэд хайрладаг хэмээн нутгийн ардын сүсэглэдэг Лянх хад, байгалийн өвөрмөц тогтоцыг түшиглэн байгуулсан Задгай...

Бэлчээрээ яаж зөв ашиглах вэ гэдгээ зөвлөлдөж байна

2015 оны 10 сарын 21      0      2542

Архангай, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймагт “Бэлчээрийн менежментийг оролцогч талуудын оролцоог сайжруулах замаар боловсронгуй болгох нь” сэдэвт зөвлөгөөн болж байна. Энэ сарын 16-нд эхэлсэн уг зөвлөгөөнийг дээрх зургаан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран, арваннэгдүгээр сарын 2 хүртэл...

Мандалговь, Улаанбаатарын хооронд зорчих тасалбараа 4400 төгрөгөөр хямдрууллаа

2015 оны 10 сарын 21      0      2681

Мандалговь, Улаанбаатарын хооронд зорчигч тээвэрлэдэг “Хараацайн жигүүр”, “Говийн хараацай” ХХК 13.200 төгрөг байсан тасалбарын үнээ өчигдрөөс 8800 төгрөг болгон хямдруулжээ. Хүүхдүүд ч хот хооронд 4600 төгрөгөөр явах болсон байна. Эдгээр компани дээрх чиглэлд том оврын автобусаар өдөрт хоёр удаа зорчигч тээвэрлэдэг. 2012 онд Мандалговь, Улаанбаатарын чиглэлийн авто зам ашиглалтад орсноос хойш хүмүүс суудлын жижиг тэрэг хөлөглөөд автобусанд суухаа больжээ. Зорчигчдын...

Автобусны тасалбараа 4400 төгрөгөөр хямдрууллаа

2015 оны 10 сарын 21      1      2583

Мандалговь, Улаанбаатарын хооронд зорчигч тээвэрлэдэг “Хараацайн жигүүр”, “Говийн хараацай” ХХК 13.200 төгрөг байсан тасалбарын үнээ өчигдрөөс 8800 төгрөг болгон хямдруулжээ. Хүүхдүүд ч хот хооронд 4600 төгрөгөөр явах болсон байна. Эдгээр компани дээрх чиглэлд том оврын автобусаар өдөрт хоёр удаа зорчигч тээвэрлэдэг. 2012 онд Мандалговь, Улаанбаатарын чиглэлийн авто зам ашиглалтад орсноос хойш хүмүүс суудлын жижиг тэрэг хөлөглөөд автобусанд суухаа больжээ....

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй