Зочид буудал бариулаад төлбөрт нь өвс хадуулж байна

2015 оны 10 сарын 27      1      2494

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 80 ортой, гурван давхар зочид буудал барьж байна. Ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр, хурлын танхимтай энэхүү буудлыг ашиглалтад оруулахад бараг бэлэн болжээ. Үүнийг барихад 1.5 тэрбум төгрөг зарцуулж буй агаад мөнгийг нь Сүхбаатар аймаг төлөх ёстой ч хятадууд өөрсдийн мөнгөөр барьж өгч байгаа гэнэ. Нэг ёсондоо Өмөрмонголын Шилийн гол аймагтай бараа бүтээгдэхүүн солилцох зам (бартер)-аар бариулж буй энэ буудлынхаа төлбөр болгож, Эрдэнэцагаан сумын...

ХУРИМТЛАЛ ХЭЗЭЭ Ч ХЯМРАХГҮЙ

2015 оны 10 сарын 26      0      2620

Эдийн засаг хямарчихсан, ажилгүй, орлогогүй хүний тоо нэмэгдчихсэн энэ цагт 1-3 өрөө байрууд зарагдаад байгаагийн учир юу вэ. Эрх баригчид болохоор “Орон сууцны борлуулалт сайн байгаа нь эдийн засаг хямраагүйг харуулж байна” хэмээн өөрсдийгөө уснаас хуурай авч гарахаар оролдож байгаа. Үнэндээ тийм биш. Мөнгөө хуримтлуулдаг, банкинд хадгалуулдаг хүмүүс л байрны үнэ унасан энэ цагт үл хөдлөх хөрөнгө худалдан авч, ирээдүйд үнэ нь өсөхөөр зарах гэж буй нь тэр юм....

27.500 төгрөгийн тасалбараа 22.900 болгож хямдруулав

2015 оны 10 сарын 25      0      2914

Даланзадгад, Улаанбаатарын хооронд том оврын автобусаар зорчигч тээвэрлэдэг компаниуд нэг хүнийг 27.500 төгрөгөөр суулгадаг байсан бол уржигдраас 22.900 төгрөг болгож хямдрууллаа. 6-12 насны хүүхдийг 11.700 төгрөгөөр тээвэрлэх юм байна. Харин Цогтцэций-Улаанбаатар чиглэлд том хүн 21.400, Цогт-Овоо, Улаанбаатарын хооронд 18.200 төгрөгөөр зорчих юм. Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон аймгуудын суудлын жижиг тэрэгтэй иргэд хот хооронд хууль бусаар хүн тээвэрлэж, албан ёсны...

Сэлэнгийн тариаланчид үр тарианыхаа 92.7 хувийг хураагаад байна

2015 оны 10 сарын 25      0      3085

Сэлэнгийн тариаланчид энэ намар нийтдээ 70.407 тн улаанбуудай борлуулахаар төлөвлөснийхөө 20.867 тн-ыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл салбар, “Улаанбаатар гурил”, “Алтан тариа” ХХК, “Од” групп зэрэг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээд байна. Тус аймгийн хэмжээнд үр тарианы 92.7, тэжээлийн ургамлын 62.5, тосны ургамлын 33.6 хувийг, төмс, хүнсний ногоогоо бүрэн хураажээ. Энэ сарын 22-ны байдлаар 119.389 мянган га талбайн ургацыг хурааж, 80.827...

www.mongoliax.mn ёс зүйн алдаа гаргасныг Хэвлэл мэдээллийн зөвлөл тогтоолоо

2015 оны 10 сарын 25      0      3597

www.mongoliax.mn сайт энэ оны есдүгээр сарын 8-нд “Халхын шоронгийн хаан Нямлхагва өөрийнхөө булшны нүхийг өөрөө ухсан нь” хэмээх нийтлэлдээ огт хамаагүй иргэний зураг байрлуулснаараа ёс зүйн алдаа гаргасныг Хэвлэл мэдээллийн зөвлөл өнгөрсөн пүрэв гаригийн хурлаараа тогтоолоо. Тус сайт хүний зургийг нягтлалгүй нийтэлсэн нь өөрийг нь дээрэм тонуул, зандалчлах гэмт хэргээр олон жилийн ял авсан, Авдрантын шоронд гэмт хэрэг үйлдсэн мэтээр нийтэд ойлгогдож, улмаар нэр хүндэд нь...

Загастайн давааг засаж эхэллээ

2015 оны 10 сарын 25      0      3437

Завхан аймгийг 2014 он гэхэд Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ёстой байв. Энэ чиглэлд зам тавих тендерт “Тэнгэр уул” компани шалгарч, 2013 онд ажлаа эхэлсэн ч дорвитой ажил хийгээгүй тул Зам, тээврийн яамнаас тус компанитай байгуулсан гэрээг цуцалж, энэ жил дахин тендер зарлахад “Насны зам” компани шалгарч, наймдугаар сарын 15-нд гэрээ байгуулжээ. Туслан гүйцэтгэгчээр нь Хятадын “Чайна жиангу жинада констракшн” компани ажиллаж, 55 км...

Цагаан одой бол “сансрын зомби”

2015 оны 10 сарын 23      1      4604

Тойрог зам дахь гаригийг цагаан одой залгидаг болохыг эрдэмтэд анх удаа ажиглажээ. Манай нарны аймаг ч ийм байдлаар сөнөж болох юм гэж эрдэмтэд үзсэн байна. Цагаан одой бол нартай харьцуулахад хэмжээ, гэрэл багатай ч өндөр температурт шатаж буй од. Масс нь нарныхтай ойролцоо учраас бодисын нягт нь маш их. Сансар огторгуй дахь бүх одны 3-10 хувь нь цагаан одой. Эд бол нэгэн цагт хүчилтөрөгч, нүүрстөрөгч, гели болон нимгэн усан бүрхүүлээс тогтож байсан, нар шиг оддын үлдэгдэл юм. Нэлээд...

Чулуу түүгчдийг цагдаж байна

2015 оны 10 сарын 23      4      4205

Дундговь аймгийн удирдлагууд чулуучдаа хазаарлаж дийлэхээ байгаад цагдаагаар цагдуулж байна. Тус аймгийн нутгаас мана, гартаам, чүнчигноров зэрэг байгалийн хагас үнэт чулуу түүгчид олширч, таван жилийн турш бэлчээр, байгаль орчин сүйтгэж байгаа юм. Тэднийг цагдаа, мэргэжлийн хяналтынхан удаа дараа тарааж ирсэн ч хүмүүс нууцаар эсвэл цагдаа нарыг явахаар буцаж очоод өнгөт чулуугаа түүдэг. Уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Цагдаа, Мэргэжлийн...

Дорнодын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь ИТХ-ын ажилтанд гар хүрчээ

2015 оны 10 сарын 23      0      3373

Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцогт өнгөрөгч даваа гаригт аймгийн ИТХ-ын байранд согтуу орж, ИТХ-ын ажилтан Г-г боомилон, толгойд нь хоёр удаа цохиж, төмөр шүүгээ мөргүүлснийхээ дараа гарч зугатсан гэнэ. Шүүх түүнийг ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт албанаас нь түдгэлзүүлсэн аж. Тэрээр тухайн өдөр аймгийн ИТХ-ын байранд очоод “Шүүхийн захирамжийг гаргаж өг” хэмээн агсарсан аж. Энэ хэргийг тус аймгийн...

Мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүд төгөлтэй боллоо

2015 оны 10 сарын 23      0      4825

Бүх нийтээр мод тарих өдөр мэндэлсэн хүүхдүүдэд зориулж, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар төгөл байгууллаа. Ноднин жил Баян-Өндөр сумын Говил багт Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Бүжинлхам бурхан бүтээсэн аж. Төгөлийг уг бурхны дэргэд байгуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарьдаг уламжлал тогтсон. Намрын мод тарих арга хэмжээ энэ сарын 10, 11-нд тохиосон юм. Тэр өдөр Орхон аймагт дөрвөн охин, гурван...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй