Бурхан багшийн сэрэг дүрийг дахин алтдахаар болжээ

2015 оны 10 сарын 29      0      2744

Орхон аймагт 2006 оноос барьж эхэлсэн 17 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүрийг энэ жил дахин алтдаж эхэлжээ. 467 хэсгээс бүтсэн энэхүү хөшөөт цогцолборыг бүтэн зургаан жил барьсны эцэст 2012 онд дуусгаж, эргэн тойрныг нь тохижуулах л үлдээд байсан юм. Гэтэл 2013 оноос сэрэг дүрийн гагнаас хөндийрч, дусаал гоожиж эхэлсэн тул тус аймгийн ИТХ-ын шийдвэрээр хоёр гурван жил зассан. Сэрэг дүрийн гаднах хэсгийг алтаар бүрэхээр 348 мянган ширхэг ялтсан алт бэлтгэсэн байсан юм. Гэсэн ч гуулийг (87...

Хөвсгөл рүү онгоц нисэхээ болилоо

2015 оны 10 сарын 29      0      2756

Аймгуудыг авто замаар холбосноос хойш хүмүүс онгоцонд суух нь багасчээ. Тиймээс агаарын тээврийн компаниуд алдагдалд орохгүйн тулд жуулчид ихтэй зуны улиралд нь зарим аймаг руу онгоц нисгээд, бусад үед нислэгээ зогсоодог болоод байна. Тухайлбал, Хөвсгөл аймаг руу өнгөрч зун онгоц нисэж байсан бол өнгөрсөн долоо хоногоос зогсчээ. Мөрөн, Улаанбаатарын хооронд өдөр бүр зургаан автобус тогтмол явж байгаа аж. Энэ чиглэлд унтлагын автобус явдаг. Бас Улаанбаатар луу Мөрөнгөөс өглөө эрт автобус...

Есөн иргэн, аж ахуйн нэгж гадаа машин зарахаа больжээ

2015 оны 10 сарын 29      0      2700

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар энэ сарын 6-наас эхлэн авто худалдаа эрхлэгчдийг шалгаж байна. Одоогоор 33 иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж, ил задгай газарт авто худалдаа эрхлэхээ зогсоох шаардлага тавьжээ. Тэднээс ес нь машин худалдахаа зогсоон, уг шаардлагыг биелүүлээд байгаа аж. Мөн битүү байгууламжид худалдаа эрхэлж байгаа хоёр аж ахуйн нэгж, байгууллага гаднах зогсоолын талбайдаа машин зарахаа больжээ. Улаанбаатар хотод нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага авто машины...

Малаа антибиотикоор “бөмбөгдсөн”-ий гор гарч байна уу

2015 оны 10 сарын 29      3      5815

АНУ-ын Калифорни мужийн засаг захиргаанаас мал эмнэлэгт эмийн хэрэглээг эрс хязгаарласан хууль баталлаа. Өвчин үүсгэгч бичил биетэн антибиотикт тэсвэртэй болж байгаа тул малын эм, тариаг Калифорни мужийн нутаг дэвсгэрт малын эмчийн жоргүйгээр худалдахыг бүрэн хоригложээ. Ингэснээр эм, тарианы замбараагүй хэрэглээг хязгаарлаж, зөвхөн эмчийн заавраар эмчилгээ хийх болон мэс заслын үед хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Гадаадынхан мал, амьтандаа эм, тариа замбараагүй хэрэглэсээр байгаад...

ЦАЛИН БАГАСГАВАЛ АВЛИГА АВНА ГЭВ ҮҮ

2015 оны 10 сарын 28      9      2836

Шүүхийг УИХ “шүүгээд” сүйд. Хууль тогтоох, шүүх гэсэн тусдаа хоёр засаглал “мөргөлдөөд” ч байх шиг. Энэ “мөргөлдөөн” 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс үүдэлтэй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн, УИХ-д шууд өргөн мэдүүлнэ” гэж заасан. Үүнд үндэслэн ШЕЗ хоёр жилийн өмнөөс төсвөө...

Эмчийн тусламж авч чадаагүйгээс жирэмсэн эмэгтэй амиа алджээ

2015 оны 10 сарын 27      0      2564

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд жирэмсэн эмэгтэй нас баржээ. Эх яагаад эндсэнийг шалгаж тогтоохоор тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг томилсон байна. Шалгалтын багийнхны дүгнэлтээр жирэмсэн эх нарийн мэргэжлийн эмчийн тусламж авч чадаагүйн улмаас нас барсан аж. Уг эмэгтэй элэг, цөс, бөөрний суурь өвчтэй байсан аж. Ажлын хэсгийн дүгнэлтэд “Эрсдэл өндөр, элэг, цөс, бөөрний суурь эмгэгтэй жирэмсэн эхийг онцгой хяналтад аваагүй, жирэмсний хяналт дутмаг, эхийг төрөх үед...

Тоглолтын орлогоо 55 дугаар сургуульд хандивлав

2015 оны 10 сарын 27      0      2327

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх 55 дугаар сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулан, соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Болор энэ сарын 23-нд Тусгаар тогтнолын ордонд хандивын тоглолт зохион байгууллаа. Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин Ж.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан Г.Чинболор, П.Бямбахүү, Т.Амина, Б.Номин-Эрдэнэ, хөөмийч Т.Лхамрагчаа, “Гурван бүдүүн”, “Увертюра” хамтлаг, “Univers best songs”-ын шилдэг оролцогч Г.Цэрэнсүрэн нар...

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2015 оны 10 сарын 27      0      2352

Монгол Улсын Шадар сайд, Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу тус аймагт өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг даргын захирамжаар Баянхонгор аймгийн хэмжээнд энэ сарын 21-нээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Томоохон гамшиг гарвал бэлэн байх, нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн...

Долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоожээ

2015 оны 10 сарын 27      0      2778

Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудыг өнгөрсөн есдүгээр сарын 14-нөөс энэ сарын 15-ны хооронд шалгажээ. Шалгалтанд хамруулсан 170 объектоос галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 1020 зөрчил илрүүлж, 126-г нь газар дээр нь арилгуулж, нийт 19 албан тушаалтныг зургаан сая арван хоёр мянган төгрөгөөр торгожээ. Үүнээс гадна...

Р.Бурмаа сайд тэргүүтнийг Халхголын иргэд эсэргүүцэн, жагсаал зохион байгуулав

2015 оны 10 сарын 27      1      2591

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй албаны хүмүүсийг энэ сарын 25-ны өглөө Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багт очиход нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд УИХ-ын “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай энэ оны 75 дугаар тогтоолын дагуу чөлөөт бүс байгуулах ажлаа танилцуулахаар Ялалт багт очсон юм байна. Гэсэн ч тэр нь амжилтгүй болсон тул Халхгол сумын төвд очсон аж. Тэндхийн иргэд ч бас эсэргүүцлийн жагсаалаар хариу барьж, 75 дугаар...

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн...    » Дэлгэрэнгүй