Адуунчулууны нүүрсний уурхайд гал гарчээ

2016 оны 04 сарын 06

Дорнод аймгийн нутаг дахь Адуунчулууны нүүрсний ил уурхайд энэ сарын 1-нд гал гарчээ. Өнгөрсөн баасан гаригт ил уурхайн 710, 720, 730 дугаар мөргөцөг буюу үе давхаргад гарч эхэлсэн энэ галыг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 12 гал сөнөөгч, “Адуунчулуун” ХХК-ийн 40 ажилтан тав, зургаа хоног ажиллаж байна.

Өчигдрийн байдлаар галын 70 хувийг унтраагаад байв. Энэ талаар “Гал юунаас болж гарсныг мэргэжлийн хүмүүс л тогтоох байх. Зуны аагим халуун наранд нүүрс аяндаа цогшин гал гарах тохиолдол байдаг. Тийм үед яаралтай унтраан, уурхайн үйл ажиллагаанд саад учруулдаггүй. Энэ удаа ч уурхайн үйл ажиллагаанд ноцтой саад учраагүй. Уурхай пүрэв гаригаас хэвийн ажиллана” гэж эх сурвалж мэдээллээ.

Айл өрхүүдэд нүүрс олгох ажил хэвийн явагдаж байгаа агаад аймгийн төв дэх дулааны цахилгаан станцад гуравдугаар сард нийлүүлэх гэрээтэй 44 мянган тонн нүүрсээ өгчихсөн аж. 423.8 сая тонн нөөцтэй энэ уурхайн нүүрс хоёр үе давхаргаас тогтдог.

Х.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга