Хармагаар шүүс үйлдвэрлэж эхэллээ

2016 оны 04 сарын 04

Гэрэл зургийг Munkhbat Mongolian Photography

Мазаалайн гол хоол тэжээлийн нэг болох хармагаар Монголд анх удаа өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж эхэллээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хатан жимс” цех хармаг, элсэн чихэр, цэвэршүүлсэн ус ашиглан, өтгөн шүүс үйлдвэрлэж, 500 граммаар савлан, 4000 төгрөгөөр худалдаж байна. С амин дэмээр баялаг энэ жимс цусны даралт бууруулах, гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй. Сэрүүн нөхцөлд зургаан сар хадгалах боломжтой энэ бүтээгдэхүүнийг онгойлгосноос хойш 72 цагийн дотор хэрэглэх заалттай.

Тус цех бүтээгдэхүүнээ одоогоор зөвхөн аймагтаа борлуулж буй агаад өдөрт 70-80 литрийг жилийн турш үйлдвэрлэх боломжтой юм байна. Хармаг бол Өмнөговь, Дорноговийн ихэнх, Ховдын зарим, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр 50-80 см өндөр сөөгнөөс нэг дор 3-7 ширхгээр багцлан ургадаг жимс юм. Хөхөвтөр хүрэн, хүрэн өнгөтэй, чихэрлэг энэ жимсээр говийнхон өмнө нь дарс бэлтгэдэг байсан бол одоо ийн цэвэр шүүс үйлдвэрлэдэг боллоо.

Б.БАЯСАЛМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.105 Yasan unetei yum be
27.123.214.105 whaat
  • 2017 оны 06 сарын 14
202.179.31.35 Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1967 оноос эхлэн хармагны жимсээр коньяк, ликёр хийж эхэлсэн шүү дээ.сайхан жимс байна лээ.
202.5.206.53 saihan zuil boljee shoshgo deeree jaahan anhaarah heregtei bna minii l sanaa shuu muulaagui harsan chin huuchnii undaanii shoshgo shig bolj
202.9.41.70 хармагны биш хармагийн гэх ёстой

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга