Баруун аймгууд руу онгоцоор нисэх үнэ 40 хувиар хямдарна

2016 оны 04 сарын 04

МИАТ, “Аэро Монголиа” компани хамтран баруун аймгууд руу нислэг хийхээр зэхэж буй. Эдгээр компани тасалбарынхаа үнийг хямдруулах, үйлчилгээгээ сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрчээ. “Аэро Монголиа” компани өөрийнхөө онгоцнуудыг Ховдод байрлуулна. Ингээд “МИАТ компанийн нэр дээр Ирландын “CIT Aerospace” компаниас түрээсэлж буй “Боинг”-оороо зорчигчдоо Улаанбаатараас Ховдод аваачаад, “Фоккер 50” онгоцонд шилжүүлэн суулгаж, Баян-Өлгий, Завханд хүргэхээр төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ Улаанбаатар хотоос Говь-Алтай, Завхан руу онгоц нисгэх юм байна. Ингэснээр тийзний үнээ одоогийнхоос 40 хувиар хямдруулах боломж бүрдэж байгаа аж. Завхан руу гэхэд одоо “Хүннү эйр” компани “Фоккер 50” онгоцоор нэг зорчигчийг 129-287 мянган төгрөгөөр тээвэрлэж байгаа юм. Энэхүү нислэгээ дөрөвдүгээр сарын 15-ны дотор эхлэх юм байна. Үүнээс гадна авиакомпаниуд хоёр хөршийн хил орчмын хотуудаас зорчигч тээвэрлэх, Улаанбаатарт ирсэн гадаадын жуулчдыг орон нутгийн нислэгт шууд дамжуулан суулгах боломжийг судалж байгаа гэнэ.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.117 uvs , bayan-ulgii ruu thai airlines niseh gej baigaa yum uu , 40 % hyamdraltaigaar.
104.228.158.165 Thai Air.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга