Ноолуур 53 мянган төгрөгийн үнэтэй байна

2016 оны 04 сарын 01

Жил бүрийн хавар зүүн аймгийн малчид хамгийн түрүүнд ямаагаа самнадаг. Сүхбаатар аймгийн түүхий эдийн зах дээр уржигдар 55 мянган төгрөгийн ханштай байсан нэг кг ноолуур өчигдөр 53 мянган төгрөг болжээ. Тэгвэл ноднин ноолуур анх гарах үед үнэ нь 70 мянган төгрөг байсан юм. Энэ аймгийн ноолуурын ханш чанараа дагаад бусад газрынхыг бодвол харьцангуй өндөр байдаг онцлогтой, тэгээд ч түрүүлж самнадаг тул үнэ унаагүй байхад нь тушааж чаддаг аж.

Б.БАЙГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга