5.5 сая ам.доллароор 43 автобус авна

2016 оны 03 сарын 31

AСЕМ-д зориулан манай улс БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр “Хьюндай” компаниас 50 автобус авах гэж буй. Ингэхдээ “Хьюндай”-гийн үйлдвэрээс нь шууд нийлүүлэхээр болжээ. Гэхдээ “Эксим” банкнаас зээлж буй 5.5 сая ам.доллароор 50 биш, 43 автобус авахаар байгаа гэнэ.

“Улс болон хот хоорондын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд авах эдгээр автобусыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирнэ. Хадгалж хамгаалах, жолооч нарыг сургах, зочдод үйлчлэх ажлыг Автотээврийн үндэсний төв хариуцна. АСЕМ-ын дараа тэдгээрийг зорчигч тээврийн компаниудад 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэй зээлээр олгох юм.

45 хүний суудалтай, Монгол орны цаг агаар, замын нөхцөлд тохируулан үйлдвэрлүүлж буй эдгээр автобусыг авахаар одоо улс, хот хооронд зорчигч тээвэрлэж буй 40 гаруй компани ЗТЯ болон Автотээврийн үндэсний төвд хүсэлт гаргаад буй аж. АСЕМ дууссаны дараа Зам, тээврийн сайд ажлын хэсэг гарган, тухайн компаниудын санхүүгийн чадавх, тайлан зэргийг үндэслэн, шалгуур тавьж, шаардлага хангасанд нь олгох юм байна.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.236.210 Дотоодоос аваач ээ экобус чинь яасан юм нөгөө Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих яасан бэ бас Монгол улс дампуурлаа гээд байсан энэ их мөнгө хаанаас гараад байдаг юм нэг их том баадаг нөхрөөс болж олон улсын хурал хийх гэж Монголчуудаа өрөнд унагаах ямар хэрэг байна аа
66.58.207.25 za yostoi aldag um bn. er ni asem hend heregtei um be. henii shahaa yavaad bn daa
150.129.142.181 Japan avtobus avahgui naad muu huyndai chini manaid hemh usrene dee nissan disel hino geed lag avtobus bsan daa ed nar yamar suuj uzsen bish medehgui ldee ter l jinhene bus bsan daa
150.129.142.142 belarus nemj
104.228.158.165 arai ch dee, 10 aad jil bhad bolnoo doo, 30 gewewl ashiglaj, ashig hiicheed dampuursan geed zarlachuul tednees yu avahiin, sanhuugiin chadavhitai companyd 30 jiliin hereg yu bna, sanhuugiin chadavhitai bol tuluud l avna shd. chadavhi uchir 30 jiliin t-aatai zeeleer gej uuu kkkk
202.9.41.8 30 жилийн хугацаа байхдаа яахав дээ. Ямар байшин биш

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга