Цахилгаан тасалсны улмаас зуух дэлбэрчээ

2016 оны 02 сарын 22

Гэрлийн байцаагч нар төлбөрөө төлчихсөн айлын цахилгааныг тасалчихаад залгаж өгөлгүй удах, залгахдаа 5000 төгрөгийн хураамж авч дахин хохироох, төлбөрийг нь нэмж бичих зэрэг алдаа дутагдал гаргадаг.

Үүнийг нотлох нэгэн үйл явдал Өвөрхангай аймгийн төвд болжээ. Арвайхээр сумын II багийн нэгэн иргэн өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд цахилгааны төлбөрөө төлчихөөд хөдөө явжээ. Тэрээр мөнгөө төлөхдөө гэрлийн байцаагч руугаа утсаар ярин, дансны дугаар авсан аж.

Гэтэл хөдөөнөөс ирэхэд нь уг айлын цахилгааныг гэрлийн байцаагч тасалчихсан байсан гэнэ. Байшингаа нам даралтын зуухаар халаадаг уг айлын цахилгааныг тасалсны улмаас бүх паар нь хөлдчихсөн байсан бөгөөд нам даралтын зуухаа дахин залгатал дэлбэрчээ.

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийн Өвөрхангай аймаг дахь салбар дээрх иргэний гомдлыг хүлээн авч шалгаад, техникийн хурлаар хэлэлцсэн байна. Гэрлийн байцаагч ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсаны улмаас гэмгүй иргэнийг хохироосныг уг хурлаас тогтоон, 376.000 төгрөгийн хохирлыг барагдуулах шаардлагыг байцаагчид тавьжээ.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Hohiroliig ter baitsaagchaar tuluuleh heregtei. Gerliin baitsaagchid hairiutslaga huleelgene gedegt itgej baina.
103.9.88.210 өөрсдөө төлөх хэрэгтэй

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга