“МОНГОЛД ШАШИНЫ МӨРГӨЛДӨӨН ГАРДАГГҮЙ НЬ САЙН ЗҮЙЛ”

2016 оны 02 сарын 05

Хойд Америкийн Исламын нийгэмлэгийн Олон нийттэй харилцах албаны дарга, доктор Мохамед Элсаноси Монголд ирээд байна.

Шүтэн бишрэгсдийн өргөн нэвтрүүлгийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч, Шашины харилцагчдын зөвлөл, Тарчлаан зовоохын эсрэг үндэсний шашины хөдөлгөөн зэрэг байгууллагын Удирдах зөвлөлийн тэргүүн, зөвлөхөөр ажилладаг энэ хүн Пакистаны Олон улсын лалын их сургуулийн хуулийн ангийг бакалавр зэрэгтэй төгсөөд Индианагийн их сургуульд хууль зүйн ухааны мастер, докторын зэрэг хамгаалжээ. Түүнтэй Улаанбаатарт уулзаж, ярилцлаа.

-Хойд Америкийн Исламын нийгэмлэг гэж ямар зорилготой, юу хийдэг байгууллага вэ?

-Энэ нийгэмлэг 1963 онд байгуулагдсан. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Исламын шашины байгууллагуудаас хамгийн анхных нь бөгөөд том нь. Индиана мужийн Плейнфилдэд байдаг. Америк даяар 400 гаруй салбар, ийм тооны сургуультай.

Манай байгууллага дороо Исламын анагаахын холбоо, Исламын нийгмийн шинжлэх ухаан, инженерийн байгууллага, Ислам оюутнуудын холбоо гэх мэт төрөлжсөн олон байгууллагатай.

АНУ-д амьдарч буй мусульман шашинтнуудад зориулж, хоёр сар тутамд “Исламик хоризонс” гэдэг сэтгүүл гаргадаг. Вашингтонд байрладаг манай салбар бусад шашин болон Засгийн газартай харилцах асуудлыг хариуцдаг.

Манай нийгэмлэг Америкт байгаа мусульман шашинтнуудыг хөгжүүлэх, нийгэмшихэд нь туслах зорилготой.

-Та Монголд ямар зорилгоор ирэв. Энд хаагуур явж, хэнтэй уулзан, юу ярилцах вэ?

-АНУ-ын Төрийн департаментын олон улсын “Лектор” гэж хөтөлбөр бий. Би Монголд байгаа өөр өөр шашиныхан хэрхэн зохицож амьдардаг, яаж хамтарч ажилладгийг мэдэж, суралцах, туршлага хуваалцахаар ирсэн.

Би Улаанбаатарт ирээд төрийн бус байгууллагынхан, өөр өөр шашины тэргүүнүүд, албаны хүмүүстэй уулзаж байна. Бас Баян-Өлгийд очно. Бид тэдэнд бодлогоо тулгах санаагүй.

-Танай байгууллагаас өмнө нь манай улсад төлөөлөгч ирж байсан уу?

-Би анхных нь.

-Монголчуудын олонх нь Буддын, казах иргэд Исламын шашинтай. Манай казахууд бусад улсын ижил шашинтнуудтай нь харьцуулахад тайван дөлгөөн хүмүүс. Исламын шашины талаар монголчууд тун муу мэднэ.

Алан хядах үйл ажиллагаа явуулдаг, биедээ тэсрэх бөмбөг зүүгээд бусдын дунд дэлбэлдэг, охид эмэгтэйчүүдийг дорд үздэг, муу хүмүүс гэж боддог.

Дэлхий даяар мусульманчуудын хийж буй зүйлс ч ийм л байдаг. Тэд яагаад ийм муухай зүйл хийдэг юм бэ?

-Манай мусульман шашинт казахууд тайван дөлгөөн гэж хэлсэнд баярлалаа. Миний мэдэхийн та мусульман шашинтнуудын талаар эерэг үг хэлсэн анхны сэтгүүлч байлаа.

Исламын шашин судлаач Жоржтауны их сургуулийн нэрт профессор Жон Испосито саяхан бичсэн өгүүлэлдээ “Сүүлийн таван жилд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан Ислам шашинтнуудын талаарх мэдээллийн 80 хувь нь сөрөг байна” гэсэн судалгаа дурдсан.

Хүчирхийлэл үйлдэж, олны дунд бөмбөг дэлбэлэн амиа золиосолж буй хүн харамсалтай нь бий. Тэд Исламын шашинтны дийлэнх хэсэг нь биш. Энэ шашины нэрийг барьж, муу зүйл хийж байна. Мусульманчуудын олонх нь энх тайвныг эрхэмлэдэг. Манай шашинд ч хүний амь бол ариун нандин зүйл.

Ислам бол терроризмтэй ямар ч холбоогүй.  Терроризм үйлдэж буй цөөн хүн л энэ шашиныг буруу тайлбарладаг юм. Тэдний үйлдсэн терроризмоос болоод хохирсон хүмүүсийн дийлэнх нь мусульманчууд өөрсдөө юм шүү дээ.

-Тэр цөөн муу хүмүүсийнхээ эсрэг олонх нь яагаад арга хэмжээ явахгүй, юу ч хийхгүй байгаа юм бэ?

-Муу зүйл хийж буй цөөнхийнхөө эсрэг олонх нь дуу хоолойгоо илэрхийлдэг. Тэр муу хүмүүс голдуу Сири, Ирак, Афганистан зэрэг алслагдмал газарт байрлаж, тэндээс террорист үйл ажиллагаа явуулаад байна.

Хойд Америк, Египэтэд Исламын шашинтай хүн олон бий. Тэд терроризмыг хүчтэй эсэргүүцдэг. Төв Азид амьдардаг мусульманчууд ч ялгаагүй.

Би Мароккогоос ирлээ. Марракешт Исламын 300 гаруй эрдэмтэн чуулсан арга хэмжээнд оролцсон юм. “Терроризмд, хүчирхийлэлд ч үгүй гэж хэлье. Харин мусульман шашинтнуудын иргэний эрхийг дээдэлье” гэсэн зорилготой энэ чуулганд Орос, Чечень гээд олон улсын Исламын шашины тэргүүнүүд ирсэн.

Энэ чуулганаас “Марракешийн тунхаг” гэдэг баримт бичиг гаргасныг АНУ-ын Ерөнхийлөгч Обама хүлээн зөвшөөрсөн.

-Монголын мусульманчуудын талаар та ямар ойлголттой яваа вэ?

-Тийм ч өргөн ойлголт алга. Гэхдээ сайн сайхан зүйлс сонсож байсан.

-Баян-Өлгийд байсан Буддын суваргыг 2011 оны дөрөвдүгээр сарын 23-24-ний шөнө казахууд эвдэж, хараалын үг бичин доромжилсон. Тэгэхэд буддистууд ямар нэг хариу барилгүй өнгөрүүлсэн юм.

Тэгтэл “Коран” судар шатаалаа гэж, Мухамедыг шоглосон гэж “Шерли Хебдо” сэтгүүлийн эсрэг мусульманчууд их муухай зүйл хийсэн.

Бусад шашинтнууд муу зүйлийг тэвчин өнгөрөөж чаддаг байхад яагаад мусульманчууд бусдын эрхийг хүндэлдэггүй, шалтаг гарвал хүн алж байдаг юм бэ?

-Таныг ийм жишээ татсанд баяртай байна. Буддын суваргыг шатаахад буддистууд чимээгүй өнгөрөөсөн нь маш зөв арга гэж би бодож байна. Америкт 2010 онд Христийн номлогч “Коран” судар шатаасны дараа Афганистанд террорист ажиллагаа болж, маш олон хүн амь эрсэдсэн.

Тэгэхэд Америкт байгаа мусульманчууд тийм зүйл хийгээгүй. Харин ч тэнд байгаа Буддын, Христийн, Еврейн шашины байгууллагатай хамтран, олон нийтэд “Ямарваа нэг шашины эсрэг зүйл хийнэ гэдэг нь бүх шашин руу довтолж байгаатай адил юм. Энэ бол буруу” гэсэн мэдээлэл өгсөн.

Манай нийгэмлэг муу үйлийн хариуд муу үйл хийхийг огт дэмжихгүй. Нийгэмлэгийн маань ерөнхийлөгч эмэгтэй хүн байдаг. Бид бүх шашинтай хамтарч, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх зорилготой ажилладаг.

Америк дахь мусульманчууд шашин хоорондын ойлголцлыг сайжруулахаар ажиллаж байна. Хэрвээ Монгол дахь олон шашиныхан сайн ойлголцдог байсан бол Баян-Өлгийд тийм зүйл болохгүй байсан. Цаашдаа сайн ойлголцож, ийм зүйл гарахгүй болох байх аа.

-Монголчууд эртнээс шашины олон урсгалыг хүлээн зөвшөөрч, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрмэлзэж ирсэн. Чингис хаан ч тийм хүн байсан. Одоо Монголд Христийн шашин газар авч, муу зүйл нь бас орж ирснээр хүүхэд, залуус амиа хорлох нь ихэслээ.

Араас нь мусульманчууд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь гэж ойлгож болох уу? Үүнийг дагаад Исламын шашины муу зүйлс нь ороод ирэх вий гэж сэтгэл зовинож байна.

-Би Исламын шашиныг дэлгэрүүлэх зорилгоор ирээгүй. АНУ-ын Төрийн департаментын шугамаар ирсэн учраас тэгж ч болохгүй.

Христийн шашинтан зонхилдог Америкт цөөнх болох мусульманчууд яаж зохицож амьдардаг вэ, бид ямар ололт, амжилтад хүрэв гэдгээ Монголын өөр өөр шашиныхантай хуваалцахаар ирсэн.

Бидний туршлага монголчуудад хэрэг болох үгүйг мэдэхгүй байна. Би Монголд олон шашин байдаг ч шашины мөргөлдөөн гардаггүй гэж сонссон. Энэ бол сайн зүйл.

-Шийт, суннит гэсэн хоёр урсгал яагаад дандаа дайсагналцдаг юм бэ. Нэг шашины хоёр урсгал зэрэгцэн оршиж болдоггүй юм уу? Афганистанд Хазар монголчууд амьдардаг. Тэд энэ хоёр урсгалын дунд их хэцүү байдаг юм билээ.

-Шийт, суннит хоёулаа “Коран” судар шүтдэг, зөнч Мухамедийг дээдэлдэг. Харамсалтай нь соёлын болоод улс төрийн хүчин зүйлээс болоод энэ хоёр урсгал сүүлийн үед их дайсагналцаж байна.

Америкт бид тэднийг хооронд нь ойлголцуулахад анхаарч ажиллаж байгаа. Бие биеэ хүндлэх дүрэм журам хүртэл гаргасан.

-Та монголчуудад шашиныхаа талаар ямар сайн зүйл хэлж чадах вэ?

-Гурван мессеж хүргэмээр байна. Олон нийтэд зөв мэдээлэл хүргэхэд хэвлэл мэдээллийнхэн их чухал. Исламын шашинтай террористууд цөөн, тэдний муу үйлдлийг бусад нь огт сайшаадаггүйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сайн ойлгуулах цаг болжээ.

Монголд буддистууд, мусульманчууд энх тайвнаар зэрэгцэн оршдог гэсэн мэдээ CNN-ээр цацагдвал дэлхий нийт эерэг мэдээлэл авна. Хоёрт, “Өөр өөр шашинтай, огт ондоо хүмүүс бие биеэ ойлгож амьдрах ёстой” гэж зөнч Мухамед “Мединагийн дүрэм”-дээ тодорхой хэлсэн байдаг.

Үүнийг ойлгоосой. Гуравт, Монголоос сурч мэдсэн зүйлээ би Америкт очоод ярина. Монголд шашины асуудал байдаггүй, найрсгаар зэрэгцэн оршдог юм байна. Үүнийгээ дэлхий дахины сонорт хүргэх хэрэгтэй.   

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.21.17 There is no place for islamic terrorists in Mongolia. Get off quickly, fucking black ass.
172.101.82.153 you get out fucking two below son of .................... .
208.54.80.191 WTF is he doing in MGL? Get out fucking muslim!
49.0.186.10 FUCK OUT FUCKING US ASS
49.0.186.10 Таны хариулт ...za yostoi demii message egeh ni bna zugeer ayatai amidarch bgaa ulsiig 2 shashin bsan ch boldog gazar ged oilgolt egeed musulman humuus amidrah ged irvel jinhene zerchil garna sh dee manaid bgaa kazakuud bol harin ch erkh ashgiig ni ikh hundetgej uzdeg bolood duugai bgaa bhoos bish
  • 2016 оны 02 сарын 14
49.0.186.10 Тэнэг мулгуугаа дэлхий дахинд гайхуулах чинь хэнд хэрэгтэй юмб дээ !?
  • 2016 оны 02 сарын 07

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга