Хөвсгөлд 1039 мал хорогджээ

2016 оны 01 сарын 25

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум зудтай, Ренчинлхүмбэ, Тариалан, Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Уул, Цэцэрлэг сум зудархуу байдалтай байгаа юм.

Хүйтний эрч энэ хэвээр хэд хоног тачигнавал, эсвэл цас нэмж орвол Баянзүрх, Түнэл, Галт, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Рашаант зэрэг найман суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй. Одоогийн байдлаар тус аймагт 24 адуу, 44 үхэр, 459 хонь, 512 ямаа, нийт 1039 толгой мал хорогджээ.

Үүнээс гадна 36.088 мал турж эцэн, бэлчээрт гарч чадахгүй болсон бол 55.422 мал нэмэгдэл тэжээлд орсон байна.

Ханхын I, III багт цас их унаж, гуу жалгандаа 50-60 см зузаан тогтон, бусад газарт ч шуурч цас нягтран хатуурснаас бог малын хөл халцарч эхэлжээ. Тиймээс эдгээр багийн малчид оторт гарахаар зэхэж байна.

Хэрвээ оторловол 90 орчим км хол нүүдэллэх шаардлагатай гэнэ. Тус аймгийн нөөцөд 134 тонн өвс байгаа аж. Сумын удирдлагууд 250 тонн хүчит тэжээлийг 50 хувь хямд үнээр өгөх, малын сэг зэм устгахад ашиглах машин техниктэй болох хүсэлтээ Хүнс, хөдөө аж ахуйн газартаа тавьжээ.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга