27.500 төгрөгийн тасалбараа 22.900 болгож хямдруулав

2015 оны 10 сарын 25

Даланзадгад, Улаанбаатарын хооронд том оврын автобусаар зорчигч тээвэрлэдэг компаниуд нэг хүнийг 27.500 төгрөгөөр суулгадаг байсан бол уржигдраас 22.900 төгрөг болгож хямдрууллаа. 6-12 насны хүүхдийг 11.700 төгрөгөөр тээвэрлэх юм байна. Харин Цогтцэций-Улаанбаатар чиглэлд том хүн 21.400, Цогт-Овоо, Улаанбаатарын хооронд 18.200 төгрөгөөр зорчих юм. Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон аймгуудын суудлын жижиг тэрэгтэй иргэд хот хооронд хууль бусаар хүн тээвэрлэж, албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн орлогыг булаацалддаг болоод байгаа. Үүнийг таслан зогсоож чадахгүй байгаа тул том оврын автобустай аж ахуйн нэгжүүд үйлчилгээний үнээ ийн хямдруулж байгаа аж. Даланзадгадаас Улаанбаатар луу өдөр бүр хоёр удаа том оврын автобус явдаг. Ханбогд, Цагаанхад чиглэлд долоо хоногт 3-4 удаа зорчигч тээвэрлэдэг бол хөдөөгийн найман сум руу долоо хоног бүр автобус явж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга