Сэлэнгийн тариаланчид үр тарианыхаа 92.7 хувийг хураагаад байна

2015 оны 10 сарын 25

Сэлэнгийн тариаланчид энэ намар нийтдээ 70.407 тн улаанбуудай борлуулахаар төлөвлөснийхөө 20.867 тн-ыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл салбар, “Улаанбаатар гурил”, “Алтан тариа” ХХК, “Од” групп зэрэг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээд байна. Тус аймгийн хэмжээнд үр тарианы 92.7, тэжээлийн ургамлын 62.5, тосны ургамлын 33.6 хувийг, төмс, хүнсний ногоогоо бүрэн хураажээ. Энэ сарын 22-ны байдлаар 119.389 мянган га талбайн ургацыг хурааж, 80.827 тн үр тариа авсан аж. Үүний 106.549 мянган га-гаас 80.404 тн улаанбуудай, 4.323 га талбайгаас 6.531 тн тэжээлийн ургамал, 7.599 га талбайгаас 3.316 тн тосны ургамал, 2859.4 га талбайгаас 37.845 тн төмс, 2011.3 га-аас 24942.8 тн ногоо хураагаад байна.

Энэ аймгийн малчид 143.184 тн хадлан бэлтгэхээс 133.621 тн-ыг нь хадсан нь төлөвлөгөөнийхөө 93.9 хувийг биелүүлсэн гэсэн үг. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга