Дорнодын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь ИТХ-ын ажилтанд гар хүрчээ

2015 оны 10 сарын 23

Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцогт өнгөрөгч даваа гаригт аймгийн ИТХ-ын байранд согтуу орж, ИТХ-ын ажилтан Г-г боомилон, толгойд нь хоёр удаа цохиж, төмөр шүүгээ мөргүүлснийхээ дараа гарч зугатсан гэнэ. Шүүх түүнийг ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт албанаас нь түдгэлзүүлсэн аж. Тэрээр тухайн өдөр аймгийн ИТХ-ын байранд очоод “Шүүхийн захирамжийг гаргаж өг” хэмээн агсарсан аж. Энэ хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн агаад энэ сарын 20-нд Д.Ганцогтыг шүүхийн шийдвэрээр саатуулсан байна. Тэрээр шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан гэнэ. Д.Ганцогтыг Дорнодын өмнөх Засаг дарга С.Ганбат аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж. Энэ оны гуравдугаар сард тус аймгийн ИТХ 10 дугаар хуралдаанаараа С.Ганбатыг аймгийн Засаг даргын албан тушаалаас огцруулахдаа олон үндэслэл гаргаж ирсний нэг нь аймгийн Боловсролын болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргыг хууль бусаар томилсон тухай байсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга