Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замд гарц, гарам хийхээр болов

2015 оны 10 сарын 23

Өмнөговь аймаг дахь Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 257 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулаад дөрвөн жил болж байна. Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрдөг энэ зам малчид, мал, амьтанд саад болсоор ирсэн гэнэ. Сумын төв орохын тулд малчид, иргэд тойруу замаар явдаг, тасралтгүй цувдаг ачааны машинаас болоод отор нүүдэл хийхдээ тэрхүү замаар хөндлөн гарч чаддаггүй, мал, амьтан дайруулах асуудал гардаг аж. Энэ асуудлыг малчид, байгаль орчинд нааштайгаар шийдэхийн тулд дээрх гурван сумын малчид, мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, байгаль орчны байцаагч нар Цогтцэций сумын төвд уулзаж, ярилцжээ. Уг уулзалтын үр дүнд эхний ээлжинд авто зам дагуух 33 гарц, гармыг стандартын дагуу сэргээн, замын постуудад ногоон байгууламж байгуулахаар болжээ. Цаашид Гашуунсухайт хүртэл төмөр зам тавихдаа зориулалтын гарц гарам гаргах шаардлагатай гэж үзсэн байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга