Хятадад шувууны томуугаар хоёр хүн өвчиллөө

2015 оны 10 сарын 23

Шувууны томуугийн дөрөв дэх давалгаа эхэлснийг Хятад улсын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооноос бусад орнуудад анхаарууллаа. Манай өмнөд хөршид шувууны томуугийн А хүрээний H7N9 вирус хоёр хүнд халдсан байна. 55 настай эмэгтэй, 53 настай эрэгтэй хүнд өнгөрсөн есдүгээр сарын 18 болон 21-нд ханиадны шинж тэмдэг илэрч эхэлсэн аж. Тэд хоёул тахиа, галуу зэрэг тэжээвэр шувуу зардаг захад амьдардаг юм байна. Гэхдээ тэд Жэжян мужийн өөр өөр (Хузуо, Жинхуа) хотод амьдардаг, хоорондоо ямар ч холбоогүй, нэг нэгнээсээ халдвар аваагүй болохыг албаныхан тогтоожээ. Тэднийг H7N9 вирусийн халдвар авсныг лабораторийн шинжилгээгээр тогтоож, энэ сарын 14-нд Хятадын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн байна.

Хятадад шувууны томуугийн H7N9 вирус хүнд халдсан нь анх 2013 оны эхээр бүртгэгдсэн. Өчигдрийн байдлаар 678 хүн шувууны томуу туссаны 271 нь буюу 40 хувь нь нас баржээ. Өвөл бүр энэ өвчин улам газар авч, өмнөхөөсөө олон хүн өвчлүүлж байгаа аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга