Их газрын чулуугаар аялуулах богино зайн маршрут гаргажээ

2015 оны 10 сарын 21

Их газрын чулуутай танилцуулах богино зайн аяллын маршрут бэлэн болжээ. Тус цогцолборт газрын хамгаалалтын захиргаа уг маршрутыг гаргаж, БОНХАЖЯ-нд хүргүүлсэн байна. Энэ маршрут батлагдвал гадаад, дотоодын жуулчид Их газрын чулуун дундуур ердийн хөсгөөр 19 км аялж, Тоонотын агуй, Жанрайсаг бурхны сийлбэртэй Хур харцагын таг, номч мэргэдийн олон жил бясалган суусан Ихрийн агуй, үр хүүхэд хайрладаг хэмээн нутгийн ардын сүсэглэдэг Лянх хад, байгалийн өвөрмөц тогтоцыг түшиглэн байгуулсан Задгай театр, “Уяхан замбуутивийн наран” дууны гэрэлт хөшөө, цай идээний дээжээ өргөн, өрх гэрийнхээ гишүүдийн тоогоор чулуу нэмж адисладаг Өвгөн хад зэрэг 10 гаруй газрыг үзэх юм. Аяллын хөтчөөр нутгийн иргэд ажиллах боломжтой юм байна. Энэ зун Их газрын чулуунд 600 гаруй хүн зочилсны 100 гаруй нь гадаадын иргэд байжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга