Мандалговь, Улаанбаатарын хооронд зорчих тасалбараа 4400 төгрөгөөр хямдрууллаа

2015 оны 10 сарын 21

Мандалговь, Улаанбаатарын хооронд зорчигч тээвэрлэдэг “Хараацайн жигүүр”, “Говийн хараацай” ХХК 13.200 төгрөг байсан тасалбарын үнээ өчигдрөөс 8800 төгрөг болгон хямдруулжээ. Хүүхдүүд ч хот хооронд 4600 төгрөгөөр явах болсон байна. Эдгээр компани дээрх чиглэлд том оврын автобусаар өдөрт хоёр удаа зорчигч тээвэрлэдэг. 2012 онд Мандалговь, Улаанбаатарын чиглэлийн авто зам ашиглалтад орсноос хойш хүмүүс суудлын жижиг тэрэг хөлөглөөд автобусанд суухаа больжээ. Зорчигчдын тоо гурван жилийн өмнөхөөс 36 хувиар цөөрч, одоо нэг автобус өдөрт дунджаар 12-17 зорчигчтой явдаг болсон аж. Иймээс дээрх компаниуд зорчигч тээвэрлэх хөлсөө хямдруулсан юм байна. Уг нь Зам, тээврийн сайдын тушаалаар баталсан жишиг тарифаар бол хот хооронд нэг хүнийг нэг км замд тээвэрлэх хамгийн бага төлбөр нь 45 төгрөг аж. Үүгээр тооцвол Мандалговиос Улаанбаатар хүртэлх 270  км камд нэг хүн 12.150 төгрөгөөр зорчих учиртай. Гэтэл “Хараацайн жигүүр”, “Говийн хараацай” компани нэг хүнийг нэг км замд 32 төгрөг 59 мөнгөөр зөөж эхэллээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга