Гурван орны оюуны өмчийн байгууллагууд хамтарна

2015 оны 09 сарын 01

БНХАУ-ын Бээжин хотноо Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын оюуны өмчийн асуудлаарх гурав дахь удаагийн хамтарсан бага хурал өнгөрсөн наймдугаар сарын 28-нд болжээ. Бага хуралд Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, ОХУ-ын Оюуны өмчийн холбооны албаны орлогч дарга Л.Кирий,  БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дарга Шэн Чанью тэргүүтэй төлөөлөгчид оролцож, оюуны өмчийн хууль тогтоомжийн өөрчлөлт, оюуны өмчийн үндэсний стратеги зэрэг асуудлаар мэдээлэл солилцсоноос гадна гурван улсын Оюуны өмчийн газар хамтран ажиллахаар санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд хөрш орнууд тус тусын улсын оюуны өмчийн эрх зүйн орчин, төрийн бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, инновац хөгжүүлэх болон оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар харилцан туршлага солилцох, оюуны өмчийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга