Монголын энхийг сахиулагчдыг анх удаа эмэгтэй офицер захирна

2015 оны 08 сарын 28

Бүгд Найрамдах Судан Улсад энхийг сахиулах дараагийн ээлж үүрэг гүйцэтгэхэд бэлэн болжээ. Тус улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооноос хамтран явуулж буй энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн бие бүрэлдэхүүн өчигдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв.

Тэднийг дэд хурандаа Г.Тунгаамаа ахална. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 13 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй офицер цэргийн баг захирахаар болж байгаа нь энэ юм.

Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Г.Тунгаамаад БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр төр засаг, батлан хамгаалах салбарын удирдлагаас даалгасан нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж, бие биедээ байнга анхаарал, халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэхийг хүсээд алд цэнхэр хадаг, мөнгөн аяга барилаа.

Б.БАЙГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.126 1945 оны чөлөөлөх дайны Ялалтын баярыг тохиолдуулан Хануул дүүрэг ахмадуудаа хүлээж авлаа.2015.08.29.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга