Мал угаах онгоц барьжээ

2015 оны 08 сарын 27

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчид Орон нутгийн хөгжлийн сангийн дөрвөн сая төгрөгөөр мал угаах онгоц барьжээ. Энэхүү долоон метр урт, 1.5 метр гүн бетон онгоцонд мал угааж эхэлсэн гэнэ. 170-аад мянган малтай тус сум хувийн хэвшлийн таван мал эмнэлэгтэй. Угаасан мал хачиг, хувалз зэрэг элдэв шимэгчээс ангижирч, тарга тэвээргээ сайн авдаг тул “Хурдан саарал” хоршооны малчид дахин нэг онгоц барихаар болжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга