Ганга нуурт хоёр өдөр чуулна

2015 оны 08 сарын 27

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд жил бүр зохион байгуулдаг болоод буй "Ганга нуурын чуулган" түүх, соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүд ирэх есдүгээр сарын 5-нд эхэлнэ. Тус аймгийн ЗДТГ, "Нью жуулчин турс" ХХК, Соёл, яруу найргийн академи хамтран хоёр өдөр зохион байгуулах энэ арга хэмжээ "Наран тахилга", "Дарьганга нүүдэлчний өв", "Дарьганга адууны соёл", "Дарьганга нүүдлийн соёл", "Ганга нууранд тахил өргөх шашны зан үйл" гэсэн сэдвийн хүрээнд өрнөх аж. Мөн зургаан сумын ардын авьяастнууд тоглолтоо сонирхуулж, “Дарьгангын түүх, соёл” эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
72.161.100.151 Yamar shugamaar tiishee yavj boloh ve?

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга