20-иос дээш насны хүн бүрт 20 кг хадлан бэлтгэхийг даалгав

2015 оны 08 сарын 21

Манай орны ихэнх нутгаар энэ зун гандуу байсан тул малчид гол горхины эрэг хавиар ургасан жаахан өвсөө булаацалдахад тулаад байна.

Зарим сумын ЗДТГ-аас өвсний гарц арай ахиутай газруудыг малчдад хувааж өгч байна. Хэн хаана хэр том талбайн өвс хадаж авах вэ гэдэг нь малынх нь тооноос хамаарах аж. Өөр аймгийн нутгаас хадлан бэлтгэж буй газар ч бий.

Төв аймаг гэхэд Дорнодын Матад, Хөлөнбуйр, ЦагаанОвоо, Булган, Баянтүмэн сумын 200 мянган га талбайгаас өвс хадаж эхэлжээ. Хоёр аймгийн Засаг даргын байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд ийм зохицуулалт хийсэн юм байна.

Төв аймагт өнгөрсөн жил бэлтгэсэн 15 мянган боодол өвс байгаа аж. Бичин жилийн өвлийг өнөтэй давахын тулд үүн дээр нэмж, 100 мянга орчим тн өвс бэлтгэх шаардлагатай гэнэ.

Иймээс тус аймгийн Засаг дарга захирамж гарган, 20-иос дээш насны иргэн бүр 20 кг өвс бэлтгэж, сум, багтаа тушаахыг даалгажээ.

Б.БАЙГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга