Хөдөө хөлбөмбөгийн талбай байгууллаа

2015 оны 08 сарын 19

Дундговь аймагт хөлбөмбөгийн ногоон талбай ашиглалтад орлоо. Хөдөөгийн хүүхэд залуучуудын дунд хөлбөмбөгийн спорт хөгжүүлж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж бүрдүүлж өгнө үү хэмээн залуус аймгийнхаа ИТХ-д  хүсэлт гаргаснаар санаснаа гүйцэлдүүлжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая төгрөг гарган, “Гурван дэлгэр”, “Хай тех” ХХК-ийн барьж байгуулсан энэ талбайг “Эрдмийн далай” цогцолбор сургууль арчилж хамгаалахаар болсон байна. Учир нь энэхүү талбайг уг сургуулийг түшиглэн байгуулсан аж.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга