Нохойд бариулсан тарваганаас тахал авсан байж болзошгүй

2015 оны 08 сарын 16

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багт тарваган тахал гарсан байж болзошгүй сэжиг илэрчээ. Тус сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайтай орших Агар голын Гурван чулуу гэдэг газарт нутаглаж буй айлын 16 настай хүү энэ сарын 10-ны өдөр нохойд бариулсан тарвага өвчиж байгаад гараа эсгэсэн юм байна. Тэрээр халуурч, гар нь хавдсан тул энэ сарын 14-нд сумынхаа эмнэлэгт хандсан аж. Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвийн эмч нар орон нутагт очиж, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тусгаарлан, холбогдох арга хэмжээг авсан байна. Энэ асуудлыг тус аймгийн Онцгой комисс өнгөрсөн баасан гаригт хэлэлцээд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг бүх байгууллагуудад үүрэг болголоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга