36 орны малын ерөнхий эмч нар Монголд хуралдана

2015 оны 08 сарын 16

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын (ДМАЭМБ) Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган есдүгээр сарын 14-18-нд Улаанбаатарт болно. ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ДМАЭМБ-ын ерөнхий захирал Вернард Валлат, 36 орны малын ерөнхий эмч нар, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцох энэ хурлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулж байгаа юм. Хурлыг Ази, Номхон далайн бүсийн аль нэг гишүүн оронд хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Чуулганы эхний өдөр төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар мал эмнэлгийн салбарыг дэмжих талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.  Дараагийн өдрүүдэд бүс нутгийн орнуудын малын эрүүл мэндийн байдал, шинэ болон дахин сэргэж байгаа өвчнүүд, нүүдлийн мал аж ахуй, малын эрүүл мэнд, хүн, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцах юм байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга