Нийслэлийн удирдлагууд “ухаалаг” автобустай танилцав

2015 оны 04 сарын 23

Монгол, БНСУ-ын хамтарсан “Улаанбаатар смарт карт” ХХК “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явдаг  том оврын автобуснуудыг ухаалаг болгож байгаа. Хотод цахим карт худалдах, цэнэглэх 450 цэг байгуулна. Зорчигчид нэг л удаа карт худалдан аваад, 1000-100.000 төгрөгөөр цэнэглэн ашиглах юм. Иргэд ухаалаг автобусны урд талын хаалгаар орж, жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид цахим картаа уншуулна. Арын хаалгаар буухдаа дэргэд нь байрлуулсан төхөөрөмжид цахим картаа дахин уншуулна. Долдугаар сарын 1 гэхэд энэ төхөөрөмжийг нийтийн тээврийн 1200-гаад автобусанд суурилуулахаар төлөвлөснөө төсөл хэрэгжүүлэгчид нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр нарт өчигдөр танилцууллаа.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга