Хэнтий, Дорнодод малын гоц халдварт өвчин гарлаа

2015 оны 04 сарын 16

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг Мойлт гэдэг газарт хаваржиж буй малчин М-ийн суурьт малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарчээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хийсэн шинжилгээний хариу энэ сарын 10-нд гарч, сумын малын эмчийн оношийг баталсан байна. Үүнтэй холбогдуулан, Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Овоо сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв. Олон улсын хорио цээрт, гоц халдварт энэ өвчин Дорнод аймгийн Баянтүмэн сумын III багт хаваржиж буй малчин Г-ын суурьт “айлчилжээ”. Эднийх Хэрлэн сумын харьяат агаад аймгийн төвөөс урагш 55 км зайтай Их ус гэдэг газарт нутаглаж буй аж. УМЭАЦТЛ-д хийсэн шинжилгээний хариу энэ сарын 14-нд гарч, хонины цэцэг өвчин болохыг тогтоосон байна. Тус аймгийн Онцгой комисс уржигдар хуралдан, өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоон, аймгийн төвийнхөө урд талын гурван гүүр, Халхгол, Матад чиглэлийн замд хяналт, ариутгалын пост байгуулж, жирэмсэн, бие муутай, өвчтэй иргэдийг хязгаарлалтын бүсээс гаргахаар шийдвэрлэжээ.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга