Бугат сумыг төвийн эрчим хүчний системд холбох ажил эхэллээ

2015 оны 04 сарын 01

Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй сум Монголд цөөхөн үлдсэний хоёр нь Говь-Алтайнх. Аймгийн төвөөсөө алслагдсан Бугат сумыг энэ жил улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгөөр төвийн эрчим хүчний системд холбохоор болжээ. Төгрөг-Бугат чиглэлд 15 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажлын нээлт Бугат суманд өчигдөр боллоо. Цахилгаан дамжуулах шугамыг ЭХЯ, “Алтай-Улиастайн эрчим хүчний станц” ТӨХК-ийн захиалгаар ”Эрчим хүч” корпорац, “Да хот” ХХК хамтран татаж байна. Агаарын шугамыг наймдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөх ёстой.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга