Онцгой байдлын Т.Бадрал бригадын генерал цолоо авлаа

2015 оны 03 сарын 24

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржоос бригадын генерал цолны мөрдэс, үнэмлэхээ гардан авлаа. Ерөнхийлөгч Монгол цэргийн өдрийг тохиолдуулан гурван хүнд цэргийн дээд цол хүртээсний нэг нь Т.Бадрал.

Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч П.Доржсүрэн, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Эрдэнэ нар энэ сарын 18-нд Төрийн тэргүүнээс цолны мөрдэс, үнэмлэхээ авсан бол Т.Бадрал Японд болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хуралд оролцоод эзгүй байсан юм.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын түүхэнд анх удаа генерал цолтон төрж байгаа нь энэ. ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн өчигдөр анхны генералаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, сайдын ахлах зөвлөх Д.Батбаатар, Н.Энхтайван нар оролцов.

Х.ЭРХЭМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.233.187 2004 онд УИХГ-ыг иргэний байгууллага болгож байгаа гээд БХЯ-аас салгасан. Одоо ОБЕГ хэнтэйгээ байлдах гээд армийн цолыг хэрэглээд байнаа? Дарга нь хүртэл генерал боллоо...
108.236.118.105 Та юу гэж бодож байна …3 unshaad oilgosongui. sug zuragt ni tagjgar ugch dee
150.129.140.35 Нутгийн өвгөн ахаас нь: Хүү минь чи ядаж сумын генерал болох арга байсангүй юу?! Дөнгөн данган бригадын генерал ...
202.126.89.199 Онцгой байдлын алба бол Зэвсэгт хүчний бүтцэд багтдаг цэргийн байгууллага биш, хууль сахиулах байгууллага бүр биш.Манай улсын ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий гэсэн урт тодотголтой буюу цэргийн болон цэрэгжсэн / парамилитариал буюу военизирование / байгууллагуудын бүтэц зохион байгуулалт нь одоо болтол хуучин ЗХУ-ын адил төстэй байгууллагуудын бүтцийг дууриаж хадгалсан хэвээрээ байгаа.Онцгой байдлын байгууллага нь улсын нөөцийн газар энгийн, иргэний хамгаалалт гэсэн цэргийн, гал түймэртэй тэмцэх гэсэн хууль сахиулах байгууллагуудын бөөгнөрөл болсон.ОХУ нь дээрх байгуулагуудаа нэгтгэж МЧС буюу Онцгой байдлын яам байгуулсан.Тэри

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга