Дорнодын хосууд гэрлэхдээ гэрээ байгуулдаг боллоо

2015 оны 03 сарын 22

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр саяхан “Хамтын хариуцлагын гэрээ  байгуулах тухай” захирамж гаргажээ. Ийм захирамж гарснаар тус сумын иргэд гэрлэхдээ “Хамтын хариуцлагын гэрээ” (Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхийн гэрээ) байгуулан, нотариатаар баталгаажуулах ёстой болов. Гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, өмч хөрөнгө, харилцааны эрх тэгш байдлыг тусгасан энэ гэрээнд эхнэр, нөхрийн тус тусын өмч хөрөнгө, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг нарийн зааж өгөх шаардлагатай юм байна.

Уг захирамжийг сонсоод хүмүүс цочирдсон ч зорилго, утга учрыг нь ойлгоод хүлээн зөвшөөрч эхэлсэн гэнэ. Монгол Улсад гэр бүл салалт жилээс жилд ихсэж байна. Дорнод аймагт гэхэд өнгөрсөн жил Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн нийт маргааны 75 нь гэрлэлт цуцлуулах, 17 нь эцэг тогтоолгох, 11 нь хүүхдийн тэтгэмж гаргуулах тухай байжээ. Гэр бүл салахад хүүхэд, эмэгтэйчүүд хохирч үлддэг. Эрчүүд хүүхдийн тэтгэмж өгөлгүй алга болдог, шүүхийн шийдвэр гарчихаад байхад хүүхдэдээ тэтгэмж өгөхөөс зугтдаг, тэтгэмжийг нь өгүүлэх гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид зүдэрдэг, балчир хүүхэдтэй эмэгтэйчүүд ажилд орж чаддаггүй... гэх зэрэг  асуудал мундахгүй. Тиймээс гэр бүл саллаа гэхэд хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах, бат бөх гэр бүл бий болгох, гэр бүлийн үнэ цэнийг ухамсарлахад нь хосуудад энэ гэрээ тусална гэж үзжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга