1000 морин хуурч бэлтгэхээр төлөвлөж байна

2015 оны 03 сарын 04

Булган аймаг 1000 морин хуурчтай болохоор зорьж байна. Морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах зорилгоор “Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус аймаг 2013 онд Наадмынхаа нээлтийн арга хэмжээнд 108, 2014 онд 333 хуурчаар морин хуур тоглуулж байв. Тэгвэл энэ жилийн Наадмаар 600, цаашид тоог нь нэмсээр 1000 хуурчийн тоглолт хийхээр төлөвлөжээ. “Морин хуур” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 59 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүний 95.7 сая төгрөгөөр Улаанбаатар хот дахь “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрээс 435 морин хуур авах гэрээ байгуулжээ. Мөн 225 хуурчийн хувцас хийлгэж байгаа гэнэ. Ийм олон хуурчтай болоход багш нар хэрэгтэй. Тиймээс 230 багш бэлтгэн, 467 хүүхэд,  201 том хүнд морин хуур заалгаад буй аж.  

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга