Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэв

2015 оны 03 сарын 03

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ)-ын Женев дэх Ерөнхий ассамблейн IX тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил ОУИХБ-аас “Иргэний хамгаалалт, гамшгийн аюулыг бууруулах, тогтвортой хөгжил” уриалга дэвшүүлжээ. Онцгой байдлын ерөнхий газар энэ уриалгын хүрээнд монголчуудынхаа иргэний хамгаалалтын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаа юм. ОУИХБ нь гамшгийн үед хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, туслах бүтцийг улс орнуудад бий болгон, хөгжүүлэх зорилготой Засгийн газар хоорондын байгууллага. 53 жинхэнэ гишүүн, 18 ажиглагч орныг эгнээндээ багтаасан энэ байгууллагад Монгол Улс 1992 онд ажиглагч, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон байна. ОУИХБ-аас иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд онцгой хувь нэмрээ оруулсан аврагчдын гавьяаг үнэлэх зорилгоор баатрын одон бий болгож, 1997 оноос олгож эхэлсэн. Энэ одонг манай улсын онцгой байдлын албаны 28 албан хаагч хүртжээ. 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга