Дэлхийн торгууд түмний их наадам болно

2015 оны 01 сарын 16

Дэлхийн торгууд түмний их наадам энэ оны есдүгээр сарын 15-нд Ховд аймгийн Булган суманд болно. Торгууд өв соёлын холбоо, “Чингис хаан” дээд сургууль, “Торгууд нутаг” клуб энэ наадмыг санаачлан, зохион байгуулахаар бэлтгэж байна. АНУ, БНХАУ, Тайвань, Франц, ОХУ-ын Халимагт амьдардаг торгууд ястнууд уг наадамд оролцоно гэж тооцож буй аж. Наадмын үеэр үзэсгэлэн, худалдаа гаргаж, торгууд түмний язгуур соёл, урлаг, наадам зэрэг судалгаа шинжилгээний салбар хуралдаан зохион байгуулж, 20 гаруй илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд зориулж, эрдэм шинжилгээний номууд хэвлүүлэх юм байна. Номын ерөнхий редактораар “Чингис хаан” дээд сургуулийн захирал, доктор профессор Х.Лхагвасүрэн, торгууд судлаач зохиолч Ж.Буяндалай нар ажиллахаар болжээ.

 

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга