“Эрдэнэт”-ийн орлого 50-60 сая ам.доллараар багассан тул хэмнэлтийн зарчимд шилжив

2015 оны 01 сарын 15

Орон даяараа бүсээ чангалж буй энэ үед “Эрдэнэт үйлдвэр” компани ч хэмнэлтийн бодлого баримталж эхэлсэн байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаснаас “Эрдэнэт” үйлдвэрийн орлого 50-60 сая ам.доллараар багассан нь бүсээ чангалахад хүргэсэн гол шалтгаан аж. Он гарсаар зэсийн үнэ тасралтгүй буурч нэг тонн нь 6230 ам.доллар болоод байна. Иймд байнгын ажиллагаатай онцгой комисс байгуулан, байдал сайжиртал үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад шаардагдахаас бусад зардлаа зогсоохоор болжээ. Ингэснээр удирдлагуудын зардал, албан томилолт, машин унаа, холбоо, сургалт, гадаадын байгууллагаас үзүүлж буй ажил үйлчилгээний болон нийгэм, соёлын үйл ажиллагааны зардлыг танах нь.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга