Авто замын зориулалтаар газар эзэмших эрх олголоо

2015 оны 01 сарын 14

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/32 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар улс, нийслэлийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр нийслэлийн нутаг дэвсгэрт тавихаар төлөвлөсөн 14 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг тогтоож, нийслэлийн Авто замын газарт авто замын зориулалтаар тус бүр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:

  • Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн Цагдаагийн постоос Шаргаморьтын гүүр, Шаргаморьтын гүүрнээс Хандгайтын зам хүртэлх 16.2 км орчим авто замын шинэчлэлтийн ажилд  32.4 га
  • Чингэлтэй  дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Салхитын ам чиглэлийн 2.0 км орчим шинээр барих авто замд 2.4 га
  • Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Хуурай мухарын амны 1.8 км орчим шинээр барих авто замд 2.16 га
  • Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Шадивлангийн ам чиглэлийн 1 км авто замын шинэчлэлтийн ажилд 1.2 га
  • Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Шадивлангийн ам чиглэлийн 1.9 км орчим авто замыг шинээр барих ажилд 2.28 га
  • Чингэлтэй  дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Яргайтын богины ам чиглэлийн 1.3 км авто замын шинэчлэлт, 0.3 км шинээр барих авто замд 1.92 га
  • Баянгол дүүргийн I хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Дунд голын авто замыг “Алтай” хотхоны орон сууцны хороолол доторх авто замтай холбох төмөр бетон гүүрний зориулалтаар 0.096 га
  • Явган хүний гүүрэн гарц барих зориулалтаар Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт Хан-Уул дүүргийн Соёлын ордны хойд талд Чингисийн өргөн чөлөөний авто зам дээгүүр  шинээр барих 40 урт/метр гүүрийн байгууламжид зориулан 0.06 га
  • Баянзүрх дүүргийн  IX хороо, Шархадны автобусны эцсийн зогсоолоос Ээж хайрхны наймдугаар гудамж хүртэлх 2.5 км замд 3.0 га
  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” захын уулзвараас Цайзын 53 дугаар гудамж хүртэлх 3.0 км замд 3.6 га
  • Баянзүрх дүүргийн XXIV хороо, “Газар холдинг” чиглэлийн замаас баруун тийш Цахлай хэсгийн 15 дугаар гудамж хүртэлх 2.8 км замд 3.36 га
  • Хан-Уул дүүргийн XII хороо, Тавантолгойн гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэлх 12.5 км замд зориулан 62.5 га
  • Баянзүрх дүүргийн XVIII хороо, 38 дугаар байрнаас урагш 111 дүгээр сургуулийн зүүн талаар “Авто доктор” хүртэл ус зайлуулах шугам, авто зам, 25 дугаар хороо, 37А байрнаас 57 дугаар байр хүртэлх 0.6 км авто замд  0.48 га
  • Баянзүрх дүүргийн V хорооны цогцолбор байрны урд үерийн далангийн гарцаас хойш 115 дугаар цэцэрлэгийн зүүн талаар 69 дүгээр сургуулийн хойгуур баруун зүгт IV худаг Кино үйлдвэрийн туслах зам хүртэлх  0.4 км авто замд 0.32 га газруудыг авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто замын газарт тус тус үүрэг болголоо.

Х.Болормаа

Овог нэр: Х.Болормаа Төгссөн сургууль: ХУИС 2003 онд сэтгүүлч Шагнал: "Ган үзэг", Балдорж шагналын дэд байр 2004 оноос "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, тоймч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга